ЗОРИУЛАЛТЫН зогсоолыг ЗОРИУЛАЛТААР нь ашиглая

2017 оны 8 сарын 09

Нийслэл хотод автомашины зогсоолын хүрэлцээ муу, зогсоолын талбай хүрэлцдэггүй, зогсоолын эгнээ хооронд болон зориулалтын бус газарт машин байрлуулдаг, замын зорчих хэсэг болон явган хүний замыг зогсоолыг зориулалтын бусаар ашиглах зэрэг зөрчлүүд түгээмэл байдаг. Үүний нэгэн жишээ гэвэл Зайсан толгойн урд байрлах “Zaisan square center”-ийн хойно үйлчилгээ үзүүлж буй худалдаа үйлчилгээний цэгийн автомашины зогсоолын хэсгийг хаасан байна. Эдгээр өдрүүдэд  Зайсангийн ХААИС-ийн хойд уулзварыг өргөтгөж байгаа тул тэр хавийн замын хөдөлгөөн эрч удааширч, түгжрэл үүсчээ. Зайсан толгойн ойр орчим бол байнгын хөл хөдөлгөөн ихтэй байдаг бүс. Иргэдийн хувьд хамгийн ойрхон салхинд гарч болох энэ бүсэд машин тавих зогсоол олдохгүй, төлбөртэй зогсоолын үнэ өндөр байгаад ихэд бухимдалтай байгаа нь харагдаж,  дээрх зогсоолыг зориулалтаар нь ашиглахыг шаардаж байлаа. Иймээс холбогдох албаныхан анхааралдаа авч зогсоолыг зориулалтаар нь ашиглах тал дээр анхаарч ажиллана уу. 

123

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45781
0 эможи
keyboard_arrow_up