П.Баярхүү: Энхтайваны өргөн чөлөөгөөр зөвхөн чигээрээ болон баруун эргэнэ
Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүгээс дараах зүйлсийг тодрууллаа.
-Нийслэлийн автозамын ачааллыг бууруулах үүднээс энэ жил ямар ажлуудыг хийж байна вэ?
-Улаанбаатар хотод хийж буй авто замын засварын ажлуудыг энэ сарын 15-нд дуусгах үүрэг чиглэл өгөөд ажиллаж байна. Одоогоор нийслэлд гурван уулзварын ажил, нийт 43.5 км зам, 3000 гаруй метрийн урттай гүүрийн ажил хийж байна. Сонсголон, Баянзүрхийн гүүр, Яармагийн гүүр, Замын цагдаагийн газрын урд талын олон огтолцлол бүхий уулзварын гүүрэн замын ажлыг үргэлжлүүлж байна. Автозамын энэ ажлыг наймдугаар сарын 15-нд дуусгана. Учир нь, энэ үед иргэдийн амралт дуусч, Улаанбаатар хотын түгжрэл, ачааллын үе эхэлдэг. Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг даргын захирамжаар автомашины дугаарын хязгаарлалтыг хагас бүтэн сайнд ч мөрдлөг болох эсэхийг шийднэ. Мөн түгжрэлийг бууруулах үүднээс хөдөлгөөний зарим чиглэлийг өөрчлөх шаардлага гарсан. Үүний бэлтгэл ажлыг хийж байна.
-Замын хөдөлгөөнд ямар өөрчлөлт оруулах вэ?
-Бид Зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам хүртэлх Энхтайваны өргөн чөлөөний замын хөдөлгөөнийг зөвхөн чигээрээ буюу баруун гар тийш эргэдэг болгож, зүүн гар тийш эргэх эргэлтийн хөдөлгөөнийг хориглоно. Учир нь, зүүн гар тийш эргэх хөдөлгөөн нь бусад чигээрээ явах хөдөлгөөнийг саатуулж, гэрлэн дохионуудын асалтыг нэмэгдүүлдэг. Тиймээс хоёроос гурван гэрлэн дохиогоор явна. Энэ дүрмийг хэрэгжүүлснээр хөдөлгөөний урсгалыг нэмэгдүүлж, түгжрэлийг бууруулах боломжтой. Энэ ажлыг нийслэлийн Засаг даргын Удирдлагын зөвлөлийн хурлаар баталсан бөгөөд энэ сарын 10-наас эхлэн хэрэгжүүлнэ. Мөн Олимпын гудамж, Чингисийн өргөн чөлөө буюу Энхтайваны гүүрний авто замыг бүтэн цикл эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг дуусч байна. Өөрөөр хэлбэл, Энхтайваны гүүрний замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулна гэсэн үг. Цаашдаа ч хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд замын хөдөлгөөний чиглэлд өөрчлөлт оруулах томоохон ажлуудыг хийхээр төлөвлөж байна.