Б.Содномдаржаа нарт 20 жилийн ял оноолоо

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шүүх хурал Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхэд өнөөдөр боллоо. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт шүүхээс ял сонссон Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал нийслэл дэх Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн байранд болсон. Шүүх хурал анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн ч яллагдагч нарын гомдлын дагуу шүүх хуралдаанаар хэргийг дахин хэлэлцсэн юм .
Шүүх хуралдаанд ерөнхий шүүгчээр Ц.Зориг, шүүгчээр Д.Эрдэнэбалсүрэн, Б.Цогт, Б.Батцэрэн,Ч.Хосбаяр нар, улсын яллагчаар Г.Эрдэнэбат оролцлоо. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлт гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээж авах боломжгүй хэмээн хаалттай үргэлжлүүлсэн.
Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж шийдвэрээ гаргажээ. Ингээд шүүгдэгчдэд шийдвэрийг танилцуулав. Шүүгдэгч Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг Эрүүгийн хуулийн зүйл ангийн дагуу яллаж, тус бүр 20 жилийн ял оноожээ. Ингэхдээ шүүгдэгч Б.Содномдаржаа, ТЧимгээ нарыг чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх аж.
Ерөнхий шүүгч Ц.Зоригийн танилцуулсан шүүх бүрэлдэхүүний дүгнэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг Хяналтын шатны эрүүгийн шүүхийн хуралдаанаар хэлэлцэж, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж дараах өөрчлөлтийг анхан шатны шүүхийн давж заалдах шатны өөрчлөлт оруулж байна.
2015 оны Эрүүгийн хуулийн нэг, есдүгээр зүйлийн 1-д заасныг журамлаад нийслэлийн прокурорын газраас шүүгчдэгч Б.Содномдаржаад 2002 он Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг журамлан тиус ангийн 92.1, 91.2.4, 91.2.11, 91.2.12-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн анхдугаар зүйлийн нэгдүгээр зүйл, 11 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.5, 2.11 болгон өөрчилж байна. Мөн Б.Содномдоржийн 2015 оны Эрүүгийн хуулийн 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.15, 91.2.16-д заасан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 2.1, 2.2, 2.4, 2.6, 2.7, 2.11 болгож өөрчиллөө.
Мөн Ц.Амгаланбаатарт 2002 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 12 зүйлийн 12.1-д үаасныг журамлаад мөн хуулийн тусгай ангийн 91.1.2, 91.2.4, 91.2.11, 91.2.12-д үааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.5, 2.11 болгож өөрчилж байна. Мөн 2002 оны Эрүүгийн хуулийн 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.15, 91.2.16-д заасан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 2.1, 2.2, 2.4, 2.6, 2.7, 2.11 болгон тус тус өөрчилж байна.
Шүүгдэгч Т.Чимгээд 2002 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 12 пугаар зүйлийн 12.1-д заасныг журамлаад 91.2.1, 91.2.4, 91.2.11, 91.2.12-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.5, 2.11 болгон тус тус өөрчилж байна.
2015 оны Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.5, 2.11-д зааснаар шүүгчдэгч Б.Содномдаржаа Т.Чимгээ нарт тус бүр 20 жилийн хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн найм, нэгдүгээр зүйлийн 1, 5 дахь хэсгүүд найм, тавдугаар зүйлийн 1 дэх хэсгүүд, 11.2.1, 11.2.3, 11.2.5, 11.2.11-д зааснаар шүүгдэгч Ц.Амгаланбаатарт 10 жил хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн 11 пүгээр зүйлийн 2.1, 2.2, 2.4, 2.6, 2.7, 2.11-д зааснаар шүүгдэгч Содномдаржаад 20 жил хорих ял, шүүгчдэгч Ц.Амгаланбаатарт 20 жил хорих ялыг тус тус шийтгэж байна.
Эрүүгийн хуулийн зургаа, наймдугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгчдэгч Содномдаржаад 2015 оны Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.5, 2.11-д зааснаар оногдуулсан хорих ял дээр мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.6, 2.7, 2.11-д зааснаар оногдуулсаэн хорих ялыг нэгтгэн нийт эдлэх ялыг 20 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэв.
Ц.Амгаланбаатар 2015 оны Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.5, 2.11-д зааснаар оногдуулсан 10 жил хорих ял дээр мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 2.1, 2.2, 2.4, 2.6, 2.7, 2.11-д зааснаар оногдуулсан 20 жилийн хорих ялыг нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 20 жилийн хугацаагаар тогтоож байна.
Эрүүгийн хуулийн зургаа, есдүгээр зүйлийн 1,3,4 дэх хэсэгт зааснаар шүүгчдэгч Ц.Амгаланбаатарт энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр Орхон аймгийн сум дундын шүүхийн 2010 оны зургаадугаар сарын 16-ны өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 25 жилийн хорих ялыг эдлээгүй үлдсэн 16 жил долоон сар ёс хоногийн хорих ялыг нэгтгэн шүүгдэгч Амгаланбаатарын нийт эдлэх ялыг 20 жилийн хугацаагаар тогтоов.
Шүүгдэгч Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт оногдуулсан хорих ялыг хаалттай дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж байна. Шүүгчдэгч Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг онц аюултай гэмт хэрэгт тооцсон... тус тус хүчингүй болголоо.
Хохирогч С.Оюуны өмгөөлөгч н.Энхсайхан, шүүгчдэгч Б.Содномдаржаа түүний өмгөөлөгч Л.Мөнхтөр, шүүгдэгч Ц.Амгаланбаатар түүний өмгөөлөгч н.Дашдорж, шүүгдэгч Т.Чимгээ түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна. Шүүх хуралдаан хаалаа” хэмээв.









