Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын ажлыг эхлүүлэх талаар саналаа тавилаа
2017 оны 8 сарын 02
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин болон Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү нар өнөөдөр Улаанбаатар хотод өрнөж буй бүтээн байгуулалтын ажлууд болон цаашид хийж хэрэгжүүлэх хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.
Уг уулзалтын үеэр Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км тусгаарлах зурвас бүхий 4 эгнээ авто замын ажлыг эхлүүлэх талаар санал тавьж, хамтарч ажиллахаар тохиролцлоо.
Ийнхүү шинэчлэлийн ажил хийгдсэнээр гуравдугаар ангилалын тус зам нэгдүгээр ангиллын зам болж өргөжих юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









45591
0 эможи