Бэлнээр төлбөр төлж зорчсон иргэнийг баримтжуулбал нэг сарын турш ХЯЗГААРГҮЙ ЗОРЧИХ картаар урамшуулна
2017 оны 8 сарын 01

“Улаанбаатар смар карт” ХХК-аас “Нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа иргэн нь картаар бус бэлнээр төлбөр төлж байгаа зөрчлийг баримтжуулан ирүүлсэн иргэнийг урамшуулах аян”-ыг зарлажээ.
Нийтийн тээвэрт бэлэн мөнгөөр зорчих байдлыг таслан зогсоож, шугамын орлогын алдагдлыг арилгах зорилгоор зохион байгуулж буй дээрх аян өнөөдрөөс эхэлжээ. Аян ирэх есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм байна.
Тус аяны хүрээнд бэлэн мөнгө өгч, авч байгаа үйлдлийг тодорхой баримтжуулан илгээсэн иргэдийг нэг сарын турш хязгааргүй зорчих картаар урамшуулах аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









45546
0 эможи