Ахуйн үйлчилгээний барилгыг ЦЭЦЭРЛЭГ болгоно

2017 оны 8 сарын 01

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 30-р хороонд ахуйн үйлчилгээний зориулалтаар ашиглаж байсан барилгыг хүүхдийн цэцэрлэг болгох ажил үргэлжилж байна. 

Тус хороо цэцэрлэгийн насны 655 хүүхэдтэй, 60 гаруй хувь нь харьяа 125 дугаар цэцэрлэг болон ойр орчмын хороодын цэцэрлэгт хамрагдаж иржээ. Шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор 4 ангид нийт 120 хүүхэд хамрагдах боломж бүрдэх юм.

Барилгын зориулалтыг хүүхдийн цэцэрлэгийн стандартад нийцүүлэх ажил энэ сарын сүүлээр дуусаж, хичээлийн шинэ жил эхлэхэд хүүхэд, багачуудыг хүлээн авах боломж бүрдүүлэхээр ажиллаж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45529
0 эможи
keyboard_arrow_up