Авто сургуулийн гүүр хүртэлх замыг хаана

2017 оны 7 сарын 31

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын гэрлэн дохиотой уулзвараас авто сургуулийн гүүр хүртэлх авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдөр 23.00 цагаас эхлэн түр хугацаагаар хэсэгчлэн хаахаар болжээ. Тодруулбал, наймдугаар сарын 10-ний 23.00 цаг хүртэл дээрх маршрутын авто замыг хаах юм байна. 

Авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт, Орбитын уулзвараас-Толгойтын эцэс-Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто зам барих ажил өнгөрсөн жилээс эхэлсэн. Хоёр дахь жилдээ үргэлжилж байгаа дээрх ажлын хүрээнд хэсэгчлэн зам хаахаар болсон нь энэ аж. 

Зам хаасны дараа 21 дүгээр хорооллын гэрлэн дохиотой уулзвараас авто сургуулийн гүүр хүртэлх авто замын суурь болон асфальтобетон хучилтын ажил хийхээр төлөвлөөд байгаа нь энэ юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45490
0 эможи
keyboard_arrow_up