Ахуй үйлчилгээний барилгыг цэцэрлэг болгохоор боллоо
2017 оны 7 сарын 29

Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд байрлах Ахуй үйлчилгээний барилгыг цэцэрлэг болгон өөрчлөхөөр болжээ.
УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын санаачилгаар Алтайн гуравдугаар гудамжинд байрлах ахуй үйлчилгээний тус барилгыг цэцэрлэг болгон өөрчилж байна.
Барилга ашиглалтад орсноор тус хорооны 150 хүүхэд цэцэрлэгт хамрагдахын зэрэгцээ мэргэжлийн багш нарыг ажлын байраар хангах боломж бүрдэх юм. Хүүхэд багачуудынхаа боловсрол, иргэдийнхээ амьдралд хөрөнгө оруулалт хийж байгаад хороодын иргэд талархалтай хүлээж авсан аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









45478
0 эможи