89 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ

2017 оны 7 сарын 28

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “Иргэдийн ухамсар-Эрүүл хоггүй орчин” аяныг ирэх есдүгээр сарын 1 хүртэл зохион байгуулж байгаа.

Аяны хүрээнд дүүргийн зуслангийн бүсэд хоггүй, цэвэр цэмцгэр байхыг оршин суугч, аялагч, амрагчдад уриалж байгаа юм.

Тэгвэл дүүргийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс өнгөрөгч лхагва гаригт хог хаягдлын үйлчилгээ эрхлэгч байгууллагуудтай хамтран зуслангийн 15, 19, 20 дугаар хороодод их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулсан байна. Их цэвэрлэгээнд “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ-ын 5 хог тээврийн машин, зам талбайн 15 үйлчлэгч, иргэдийн бүлгийн 15 үйлчлэгч, “Сүхбаатар тохижилт” ХХК-ийн хог тээврийн 3 машин, иргэдийн бүлгийн 8 үйлчлэгч, “Алтан дорнын хүч ХХК”-ийг 1 хог тээврийн машин иргэдийн бүлгийн 3 үйлчлэгч, нийт 9 хог тээврийн машин, 59 хүнийг хамруулан ажилласан байна. Цэвэрлэгээнээс гарсан 18 рейс, 89 тонн хог хаягдлыг бүрэн тээвэрлэж, Цагаан давааны хогийн цэгт асгажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45449
0 эможи
keyboard_arrow_up