Төрийн байгууллагын үүдийг хэн дуртай нь хэмх цохиод байх уу?

2017 оны 7 сарын 28

Өнөөдөр НИТХ дахь намуудын ажлын албанаас өмнө нь өгсөн бичгийнхээ хариуг авахаар ирсэн гэх хэдэн хүн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байр руу дайрч хаалга үүдийг эвдсэн байна. Төрийн байгууллагын хаалга үүдийг хэмх цохин эвдсэн Б.Жагар нь “Хариуцлага тооцох иргэдийн хөдөлгөөн”-ий тэргүүн аж. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт өгсөн бичгийнхээ хариуг нэхэж ирэхдээ төрийн байгууллагын хаалга үүдийг эвдсэн төдийгүй бусдыгаа уриалан дайрч орохоор завдсан байна. Зарим эх сурвалж эдгээр иргэдийг МАХН-ын гишүүн дэмжигчид гэж байлаа.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь хуулиар төрийн тусгай хамгаалалтад авахаар тогтоосон төрийн байгууллага. Тиймээс төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагын алба хаагчид хамгаалдаг. Төрийн тусгай үүрэг бүхий байгууллагын алба хаагчдын шаардлагыг үл харгалзан төрийн байгууллагын үүд хаалгыг эвдэн, дайран орохыг завдсан иргэн Б.Жагарыг цагдаагийнхан ирж авч явжээ. Түүнийг цагдаа хуулийн байгууллага шалгаж зохих  хариуцлагыг хүлээлгэх биз.

123

123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45409
0 эможи
keyboard_arrow_up