"Түргэн тусламжийн төв" баригдах газрыг чөлөөлөх ажлыг хийж байна

2017 оны 7 сарын 27

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 14-р хороонд "Түргэн тусламжийн төв" барихаар 2017 оны төсөвт тусгагдсан. Түргэн тусламжийн төвийг тус дүүргийн 14 дүгээр хорооны гурван байршлаас сонгож, аль нэгт нь барихаар төлөвлөөд байсан.

Дээрх байршлаас Хайлаастын 12 дугаар гудамжны 203, 204 тоот хоёр иргэний газрыг сонгон "Түргэн тусламжийн төв"-ийг барихаар эцэслэн шийдвэрлээд байгаа бөгөөд тухайн нэгж талбарт нөхөн олговрын үнэлгээ хийлгэж, иргэдтэй тохиролцон захирамжийн төсөлд хянагдаж байна. Ингэснээр "Түргэн тусламжийн төв" баригдах газрыг бүрэн чөлөөлж, барилгын ажил саадгүй явуулах боломжтой болох юм.

Эх сурвалж: Нийслэлийн Газрын Алба

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45393
0 эможи
keyboard_arrow_up