Түймрийн голомтод олон хоног ажилласан алба хаагчид СЭРГЭЭН ЗАСАХ ЭМЧИЛГЭЭНД хамрагдаж байна

2017 оны 7 сарын 27

Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/171 тушаалын хүрээнд ойн түймрийн голомтод олон хоног ажилласан алба хаагчдийг ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвийн “Жаргалант” сэргээн засах сувилалд сэргээн засах эмчилгээнд хамруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Тус сэргээн засах сувилал эхний ээлжинд 30 алба хаагчийг хүлээн авч, сэтгэлзүй, сэргээн заслын эмчилгээ үйлчилгээг үзүүлсэн байна. Одоо хоёрдугаар ээлжинд 31 алба хаагчийг хүлээн авчээ. Тодруулбал, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрас 13 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас 2 алба хаагч, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангиас 6 алба хаагч, нийслэлийн Онцгой байдлын газраас 10 албан хаагч “Жаргалант” сувилалд хэвтэн сэтгэлзүй, сэргээн заслын эмчилгээ хийлгэж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45391
0 эможи
keyboard_arrow_up