“Оюу толгой” компани ой хээрийн түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйлсэд дэмжлэг болгон техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хандивлав

2017 оны 7 сарын 27

“Оюу толгой” компани ой хээрийн түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйлсэд дэмжлэг болгон Засгийн газарт техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хандивлав.

 

Байгаль орчны хамгаалал, аюулгүй ажиллагааг эрхэмлэн дээдэлдэг “Оюу толгой” компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монгол оронд тулгараад буй онцгой байдал, цаг зуурын хүндрэл бэрхшээлийг даван туулахад туслах зорилгоор Монгол Улсын Засгийн газарт ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалахад нь дэмжлэг болгон төрөл бүрийн техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хандивлах ёслол  Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр болов.

“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес хэлэхдээ “Манай компани үндэсний хэмжээний энэхүү ихээхэн хор хохирлыг даван туулах үйл ажиллагаанд оролцон зарим хэрэгцээт тусламжийг үзүүлж байгаадаа туйлын баяртай байна. Ой хээрийн түймэр нь гэр орон, мал аж ахуй, олон нийт, цаашлаад Монголын эдийн засагт ихээхэн хохирол учруулж байна. “Оюу толгой” компани аюулгүй ажиллагаа, түншлэлийн харилцааг эрхэмлэн дээдэлдэг билээ. Бид Монгол Улсад бизнесийн үйл ажиллагаа эрхэлж буйн хувьд гал сөнөөгч, цагдаа, байгаль хамгаалагч, түймэртэй тэмцэж байгаа бусад олон хүний аюулгүй байдлыг хангахад түншийнхээ үүргийг биелүүлэн оролцож байгаадаа баяртай байна. Энэ үйл явдал нь манай компанийн Монголын нийгэмд хүлээсэн үүрэг хариуцлагаа хэрхэн биелүүлж байгаагийн тод жишээ юм. “Оюу толгой” хэмээх их айлыг төлөөлөн энэхүү хандив, богино хугацааны түрээсийн машин, ачааны тэрэг, усны машин, хөнгөн тэрэг, бусад холбогдох тоног төхөөрөмж, хувийн хамгаалалтын хэрэгсэл зэргийг гардуулах боломж олдсонд туйлын баяртай байна. Хүнд нөхцөлд ажиллаж буй эрэлхэг зоригт эрчүүд, эмэгтэйчүүдэд талархлаа дахин илэрхийлье” хэмээн онцлов.

Тэрээр “Ланд крүйзэр” авто машин хоёр, хөдөлмөр хамгааллын хувцас 359, 30 метрийн урттай, америк стандартын галын шланг найм, нэг тоннын багтаамжтай усны хуванцар сав 200, зургаан тоннын багтаамжтай усны эвхэгддэг сав нэг, гал командын сунадаг шат хоёр, хүрз 35 ширхгийг тусламж болгон хандивласан тухай БАТЛАМЖИЙГ Монгол Улсын Засгийн газрын төлөөлөл-БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлд гардуулав.

Мөн “Ланд крүйзэр” авто машин, 12 тоннын багтаамжтай усны машин, тэвштэй ачааны авто машин тус бүр нэгийг ой хээрийн түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор хоёр сарын хугацаагаар түр ашиглуулахаар хүлээлгэн өгөв.

Хандивлах ёслолд БОАЖЯ, ОБЕГ, Цагдаагийн ерөнхий газар, нийслэлийн Онцгой байдлын газар,  Тусгай хамгаалалттай зарим газрын удирдлага оролцов. 

“Оюу толгой” компани болон тус компанийн санхүүжилттэй “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гаас энэ сарын 18-нд 53 сая төгрөгийн үнэ бүхий хувцас, хэрэглэл, бэлэн мөнгийг ОБЕГ-т хүлээлгэн өгсөн юм.

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

 

123

123



123

123

123

123

123

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45354
0 эможи
keyboard_arrow_up