Авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
2017 оны 7 сарын 24

Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа СБД, 5 дугаар хороо, “Өгөөж чихэр боов” ХХК-ийн баруун урд уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг "Эх голомтын илч" ХХК гүйцэтгэж байна. Уг ажлын хүрээнд дулааны шугамын хүчитгэлийн таг солих, цахилгаан шугамын шилжүүлэг, нөөц хоолой байрлуулах ажлуудыг тус тус гүйцэтгэхээр төлөвлөсний дагуу Үндсэн хуулийн гудамж Сөүлийн гудамжны уулзвараас "Өгөөж чихэр боов" ХХК хүртэлх авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 22:00 цагаас 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 22:00 цаг хүртэл түр хязгаарлахаар болсныг Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









45274
0 эможи