Нарангийн энгэр, Цагаан давааны хогийн цэгт ЭКО ПАРК байгуулахаар төлөвлөжээ

2017 оны 7 сарын 21

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас 2017-2020 оныг Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийн дэд хөтөлбөрийг боловсруулан НИТХ-д өргөн барьжээ. 

Энэхүү хөтөлбөрт Улаанбаатар хотод хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдийг хогийн цэгүүдэд байгуулах, 2017-2020 онуудад хог хаягдлыг шатааж эрчим хүч гаргах, хог хаягдлын төвлөрсөн цэгүүдийн орчныг сайжруулах, ангилан ялгалтыг хийх зэрэг томоохон зорилтуудыг тусгасан байна. Жишээлбэл, Нарангийн энгэрийн хогийн цэг, Цагаан давааны хогийн цэгүүдэд "Эко парк" төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 17 аж ахуй нэгж хог дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Энэ оны тавдугаар сард Хог хаягдлын тухай хууль шинэчлэгдэн батлагдсан. Шинэ хуулиар хог хаягдлыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах талаар сайтар тусгажээ. Мөн их хэмжээний хогийг зөвшөөрөлгүй газар хаяж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг торгох торгуулийн хэмжээ нь нэмэгдсэн байна. 

Дамшрамд дурьдахад өнгөрсөн онд 1.1 сая тонн хог хаягдлыг төлөвлөсөн хогийн цэгт  буулгасан байна. 
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45190
0 эможи
keyboard_arrow_up