Наадмын тасалбар худалдан авах иргэд урт дараалал үүсгэжээ

2017 оны 7 сарын 08

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, бөхийн барилдааны тасалбарыг өнөөдрөөс Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Драгон, Мишээл, Оргил салбаруудаар худалдаалж эхэллээ. Төв цэнгэлдэх хүрээлэнд долоодугаар сарын 11-ний өдөр болох наадмын нээлтийн тасалбарын үнэ өмнөх жилүүдийнхтэй ижил 16, 24 мянган төгрөг, жуулчдад 25 ам.долларын үнэтэй байгаа юм.

Харин 12-ны өдрийн тасалбарыг 12 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдаална хэмээн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлсэн. Дүнжингарав худалдааны төвийн гадна өнөө өглөө наадмын тасалбар авах хүмүүсийн урт дараалал үүсээд байна. Эндээс жуулчдын билет олдохгүй байна гэж иргэд ярьж байв.

Наадмын нээлтийн тасалбарыг 16, 24 мянган төгрөгөөр худалдаалж байгаа ч тасалбарыг “Хамгийн хямддаа 50 мянган төгрөгөөр худалдана, 80 мянгаар хүргээд өгье” гэсэн шагчид тасалбар худалдаж байгаа газруудад олон байгаа тухай хүмүүс ярьж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44930
0 эможи
keyboard_arrow_up