Наадмын зогсоолын 7 төрлийн зөвшөөрлийг маргаашаас иргэдэд худалдана

2017 оны 7 сарын 06

Цагдаагийн Ерөнхий Газраас Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр цагдаагийн байгууллага хэрхэн ажиллаж, ямар зохицуулалт хийж, наадамчдын журам, замын хөдөлгөөний аюулгүй байдал хангах талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 

Цагдаагийн байгууллага өнөөдрөөс  эхлэн наадам дуустал өндөржүүлсэн байдал зарлаж, нийт 398 албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллах аж. Байнгын ажиллагаатай гурван постыг ажиллуулна. Мөн зөөврийн камеруудын суурилуулжээ. Хяналтын постууд нь Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт байрлана.  Мөн Долдугаар сарын 07-ны өдрөөс 16-ны өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Замын хөдөлгөөний аюулгүй  байдлыг хангах, замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах 720 замын цагдаа өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах аж.

Улсын их баяр наадмаар автомашины тусгай зөвшөөрөл “А”, “ДК”, “Ж”, “Г”, “Ү”, “Улаан-М”, “Цэнхэр М” гэсэн 7 төрлийн зөвшөөрлүүд олгогдоно. Эдгээр зөвшөөрлийг маргаашаас  эхлэн нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Оргил” төв дэх салбаруудаар худалдах ба иргэд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худгийн ойролцоох 7 төрлийн зогсоолын эрхээс сонгон худалдаж авах нь нээлттэй юм байна.

123

123

123

123

 


Гэрэл зургийг MPA.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44906
0 эможи
keyboard_arrow_up