НГХДБГ-аас "Нийслэлийн гэр хорооллын төвийн бүсийг нээлттэй дахин төлөвлөх" төслийг иргэдэд танилцууллаа
2017 оны 7 сарын 03
Нийслэлийн гэр хорооллын төвийн бүсийг нээлттэй дахин төлөвлөх төслийн хүрээнд Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газраас төвийн зургаан дүүргийн гэр хороололтой хороодын иргэдэд уг төслийг сурталчилан таниулах ажлыг энэ амралтын өдрүүдэд зохион байгууллаа. Төвийн зургаан дүүргийн гэр хороололд амьдардаг иргэдийн хувьд гэр хорооллын төвийн бүсийг нээлттэй дахин төлөвлөх төслийг дэмжин ажиллахаа энэ үеэр илэрхийлсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









44761
0 эможи