ЦУВРАЛ-2 : БҮТЭЭЛЧ УЛААНБААТАРЫН 6 ДУГААР САРЫН ОНЦЛОХ АЖЛУУД

2017 оны 7 сарын 03

 АВТОЗАМЫН САЛБАРТ ТОМООХОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД ХИЙГДЭЖ БАЙНА


1. 2017 онд Яармаг, Баянзүрх, Сонсголон, Замын цагдаагийн 4 том гүүрний бүтээн байгуулалтын ажил эхэллээ

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн тусламжтайгаар Улаанбаатар хотод гүүрэн байгууламжуудыг шинэчлэх, засварлах, өргөтгөх төслүүдийг хэрэгжүүлж байна. Үүнд “Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 у/м болон Сонсголонгийн 289.4 у/м төмөрбетон гүүрийг шинээр барих”, 

Тус гүүртэй холбогдож буй төмөр бетон авто замыг Гудамж төслийн хүрээнд 4 эгнээ болгон өргөтгөсөн тул гүүрийн зорчих хэсгийг тухайн авто замтай уялдуулан өргөтгөж, шинэчлэх зайлшгүй шаардлага гарч байгаа юм. Мөн нисэх, яармаг чиглэлд томоохон орон сууцны хорооллууд шинээр баригдаж, хүн амын нягтрал ихэсч, суурьшлын бүс тэлсэн. Гүүрийг өргөтгөн шинэчилснээр нисэх, яармаг чиглэл, тухайн чиглэлээс  баруун аймгууд руу гарах замын ачаалал багасах ач холбогдолтой юм. “Замын цагдаагийн ойролцоо баригдах гүүрэн гарц барих төсөл”- нь дараах үндсэн хэсгээс бүрдэнэ. Үүнд: 

  • Дунд гол, төмөр зам, нарны зам дээгүүр 4 эгнээ, 16.5 м өргөн зорчих хэсэг бүхий 470 ум гүүрэн гарцыг шинээр барих.
  • Гүүрийн 2 талын гудамж зам буюу Их Монгол улсын гудамж болон Олимпийн гудамжыг өргөтгөж шинэчлэх барих.
  • Нарны замаас шинээр барьсан гүүрэн гарц руу баруун эргэж урагш явах 2 эгнээ, 7.5 м өргөн 637 м гүүр ба налуу замыг шинээр барих.
  • Үндсэн шинэ гүүрээс Нарны зам руу баруун эргэж буух 1 эгнээ, 7.5 м өргөн 170 м урт гүүр ба налуу замыг шинээр барих.
  • Нарны замаас Үндсэн шинэ гүүр рүү баруун эргэж урагш явах 1 эгнээ, 8.5 м өргөн 270 м урт гүүр ба налуу замыг шинээр барихаар төлөвлөж байна
2. Замын цагдаагийн ойролцоо баригдах гүүрэн гарц ашиглалтад орсноор замын хөдөлгөөний нэвтрэх чадвар сайжирна

Улаанбаатар хотыг хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Төмөр зам”-тай огтлолцсон зам, уулзварт томоохон гүүрэн гарц барих ажлын хүрээнд Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух “Замын цагдаагийн ойролцоо баригдах гүүрэн гарц барих төсөл”-ийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барих ажлыг эхлүүлж байгаа.

Төслийн нийт төсөвт өртөг 42,38 сая ам доллар болох бөгөөд гүүрийг 2017 – 2019 онд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

3. Гачууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 3,4 км хоёр эгнээ автозам баригдана

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх гүүрийн төслийн ажлыг Бээжин Юни-Констракшн групп компани гүйцэтгэх бөгөөд захиалагчаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар ажиллаж байна.

Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлхи авто зам нь1963, 1965 онуудад БНМАУ болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд баригдсан бөгөөд  50-аас дээш жил болж, ашиглалтын шаардлага хангахаа больсон тул  Налайхын авто замын техник ашиглалтын түвшинг нэмэгдүүлж, нэг чиглэлдээ 2 эгнээ болгон өргөтгөхөөр төлөвлөн энэ жил ажлыг нь эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Тиймээс тус замын  хөдөлгөөний аюулгүй байдлыг уялдуулах үүднээс Туул гол дээрхи Баянзүрхийн гүүрийг 4 эгнээ, дугуйн болон явган замтай барихаар төлөвлөж байна.      

4. Сонсголонгийн хуучин гүүрний хажууд 21 метр өргөнтэй, дөрвөн эгнээ гүүр бий болно

Нийслэлийн удирдлагын шинэ баг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн тусламжтайгаар Улаанбаатар хотод гүүрэн байгууламжуудыг шинэчлэх, засварлах, өргөтгөх төслүүдийг хэрэгжүүлж байна.

Тус гүүртэй холбогдож буй төмөр бетон авто замыг Гудамж төслийн хүрээнд 4 эгнээ болгон өргөтгөсөн тул гүүрийн зорчих хэсгийг тухайн авто замтай уялдуулан өргөтгөж, шинэчлэх зайлшгүй шаардлага гарч байгаа юм. Мөн нисэх, яармаг чиглэлд томоохон орон сууцны хорооллууд шинээр баригдаж, хүн амын нягтрал ихэсч, суурьшлын бүс тэлсэн. Гүүрийг өргөтгөн шинэчилснээр нисэх, яармаг чиглэл, тухайн чиглэлээс  баруун аймгууд руу гарах замын ачаалал багасах ач холбогдолтой юм.

5. ГССҮТ-ийн гаднах тохижилтын ажил графикийн дагуу явж байна

Улсын томоохон клиникийн эмнэлгүүдийн гаднах орчны тохижилтыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар өөрийн хөрөнгөөр  тохижуулах ажил хийж байна. Уг эмнэлгийн нэг орц, гарцыг хоёр болгож, ИНЕГ, ЗТЯ, ЗАА, ГССҮТ-ийнхөн хоорондоо зөвшилцсөний үндсэнд нисдэг тэрэгний хөөрч, буух зурвасыг Монгол Улсад анх удаа хийхээр төлөвлөж, баталсан зураг төслийн дагуу бид ажлаа хийж байна.

Эмнэлэг орчмын  орц гарцыг нэмэгдүүлж, иргэд  тав тухтай үйлчлүүлэх орчныг  хотын захиргаа  анх удаа хийж байна. Учир нь төсөв хөрөнгөгүйгээс   эмнэлгүүд  гадна тохижилтондоо төдийлэн анхаарч чадахгүй байсан бол хотын даргын санаачлагаар  ийнхүү тохижилтын ажлууд хийгдэж эхэлжээ.

6. Нийслэлд зам чөлөөлөх ажлууд эрчимтэй явагдаж байна

Нийслэлийн засаг даргын захирамжаар байгуулагдсан “Нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй хаасан хаалт, хашаа хайсыг буулгах, явган хүний замыг чөлөөлөх, орц гарцыг нээх” ажлын хүрээнд зам чөлөөлөх ажлыг эрчимжүүлэн хийж байна.

6 дугаар сарын 6-ны байдлаар 54 байршлын газрыг чөлөөлж, орц гарц нийтийн эзэмшлийн талбайг нээгээд байна. Тухайлбал, Баянгол дүүрэгт 6, Баянзүрх дүүрэгт 14, Сонгинохайрхан дүүрэгт 4, Сүхбаатар дүүрэгт 16, Чингэлтэй дүүрэгт 12, Хан-Уул дүүрэгт 2 байршилд газар чөлөөлөөд байна.

7. 29 дүгээр тусгай сургуулийн хашаанд барьсан барилгын түр хашааг буулгалаа

Сүхбаатар дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн хашаанд газар олгосон байсныг Нийслэлийн Засаг даргын А/184 тоот захирамжаар хүчингүй болгосон билээ.

Тухайн хэсэгт барилга барихаар барилгын түр хашаа барьсан байсныг буулгаж газрыг бүрэн чөлөөлж, сургуулийн захиргаанд хүлээлгэн өглөө.

8. 1456,7 м2 хэвтээ тэмдэглэгээний ажлыг стандартын дагуу хийж гүйцэтгэлээ 

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрлэлийн алба нь Авто замын хэвтээ тэмдэглэгээний ажлаа 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс эхлүүлэн ажиллаж байна. Уг ажлын хүрээнд Энхтайваны өргөн чөлөө Зүүн дөрвөн замаас Хөдөө Аж ахуйн яамны уулзвар хүртэл 399 метр авто замд хоёр талдаа 119,7м2 тэмдэглэгээг дөрөв буюу түүнээс олон эгнээнээр зорчдог замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах үргэлж шугамыг стандартын дагуу тавьж гүйцэтгэлээ.

Баянзүрх дүүргийн Энхтайваны өргөн чөлөө, Хан-Уул дүүргийн Чингисийн өргөн чөлөөнд нийт 1337 м2 замд хийж гүйцэтгэсэн байна. Үүнд Баянзүрх дүүрэг, Офицеруудын ордоноос Жуковын музей хүртэл 174 м2 тасархай шугам, Офицеруудын тойрог Эскадрилын хөшөөг тойроод 52 м2 тасархай шугам, Энхтайваны гүүрнээс Яармагийн гүүр хүртэл 271 м2 үргэлж шугам, Яармагийн гүүр Станцын гэрлэн дохио хүртэл 2 талдаа тасархай зураас 264 м2, Станцын гэрлэн дохиотой уулзвараас “Мишээл” экспо хүртэл үргэлж шугам 274м2, “Мишээл” экспогоос “Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ” ХК хүртэл үргэлж шугам 302м2 нийт 1456,7 м2 хэвтээ тэмдэглэгээг стандарт техник шаардлагын дагуу тавьж гүйцэтгэлээ.

9. Зам чөлөөлөлт: Голден парк 1, 2 хотхон, Цоглог хотхоны оршин суугчдын орц гарцыг шийднэ

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/356 тоот захирамжийн хүрээнд “Материал импекс” ХХК-ийн уулзвараас Голден парк 1, 2 хотхон, Цоглог хотхоны орц гарц, авто замын асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан.

Энэ дагуу авто замын ажлын зураг төсөл болон газар чөлөөлөлтийн нөлөөллийг судлахаар нийслэлийн Хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Авто замын хөгжлийн газар, нийслэлийн Газрын албаны холбогдох мэргэжилтнүүд “Материал импекс” ХХК-ийн удирдлагуудын хамт газар дээр нь ажиллаж орц гарц болон авто замын ажлыг хийж гүйцэтгэх хээрийн судалгааг гарган ажиллаж байна.

10. Баянзүрх дүүрэгт шинээр 10 байршилд явган хүний зам тавьж, орц гарцуудыг нээхээр боллоо

ХХК-ийн хашааг буулгаж замыг засч тохижуулах, 18 дугаар хорооны 84-р сургуулийн урд уулзварт байрлах “Юнайтед констракшн” ХХК барилгын хашааг татуулж явган хүн зорчих боломжтой болгох, 18-р хорооны 37 дугаар байрны хойд талд байрлах иргэн Ж.Нямдаваагийн хашааг татуулж явган хүний зам гарган тохижуулах, 6-р хорооны 21 дүгээр сургуулийн зүүн талд, Сэлбийн гүүр орчмыг тохижуулах, 25 дугаар хорооны 90 дүгээр байр буюу Эко марттай байрны авто зам дагуу явган хүний замыг хааж барьсан хашааг буулгах, тус хорооны 67 дугаар байрны хашааг буулгаж 2 эгнээ зам гарган  хойшоо 13 дугаар хорооллын дунд зам руу нийлдэг болгох, Натур худалдааны төвөөс Замын цагдаа руу явдаг зам буюу Хомланд хотхоны баруун талд байрлах иргэн Э.Болдбаатарын хашааг татаж явган хүний зам гаргах,  26 дугаар хорооны Баянмонгол хорооллын зүүн талд байрлах “Ажиганахунчир” ХХК-ийн хашааг татаж явган хүний зам гаргахаар боллоо.

11. Зам засвар: 10 дугаар хорооллын зам талбайн тохижилтын ажил дууслаа 

Уг ажлыг хоёр сарын турш тус газрын хамт олон 20 гаруй техник, 60 хүний бүрэлдэхүүнтэйгээр цаг наргүй ажилласны үр дүнд өнөөдөр буюу 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр, төлөвлөсөн хугацаандаа бүрэн дуусгалаа.

12. Нийслэлд хийгдэж буй автозамын урсгал засварын ажил үргэлжилж байна

Нийслэлийн Авто замын сангийн хөрөнгө оруулалтаар 2017 онд нийслэлийн гол болон туслах 25 гудамжны 200 000 урт метр замд хучилтын хөндлөн болон дагуу хагаралын  засварын ажлууд хийгдсээр байна. 

Мөн гол болон туслах 84 гудамж, замд 25 000 ам метр нүхэн эвдрэлийн урсгал засварын ажил хийхээс 22 750  ам метр засварын ажлыг гүйцэтгэж байна. Энэ жилийн хувьд Энхтайваны өргөн чөлөөнд дугуйн мөрний ховилын засварын ажлыг   хийсэн. Авто замын нэгдүгээр эгнээгээр байнга хүнд  даацын тээврийн хэрэгсэл зорчсоны улмаас дугуйн мөрний ховил үүссэн бөгөөд  4 метр өргөнтэй, 4-5 см суулттай ховилыг тэгшлэн засах ажлыг УБЗЗАГ ОНӨААТҮГ гүйцэтгэж,  замын ховилыг зорж, асфальт хучилт хийсэн байна.

13. Замын ажил: Налайх дүүрэг доторх зам өргөжиж 4 эгнээ боллоо

Налайх дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан нэг томоохон ажил болох Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны 1.3 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил нийслэлийн авто замын сангийн 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар эрчимтэй хийгдэж байна.

Замын ажлыг дагаад гадаргууны ус зайлуулах байгууламж, явган замаас гадна тус дүүрэгт ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар шинээр гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн ажлуудыг үе шаттай хийх юм.

14. Нарангийн авто замаас Орбитын авто зам хүртэлх 1.3 км авто замын ажил эхэлнэ

Нийслэлийн Замын сангийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Нарангийн авто замаас Орбитын авто зам хүртэлх 1.3 км авто замын ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Авто замын урт нь 1,3км, зорчих хэсгийн өргөн нь 7м, хоёр талаараа 1,5м өргөн явган хүний замтай, иж бүрэн гэрэлтүүлэгтэй байх юм.

15. Гэмтлийн эмнэлгийн гаднах тохижилт, АВТО ЗОГСООЛ ийм болж байна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2017 оны хаврын тохижилтын ажлын хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна зам талбайн тохижилтын ажлыг өнгөрсөн сарын 15-ны өдөр эхлүүлсэн.

Тус ажлын хүрээнд онцгой байдлын үед ашиглагдах нисдэг тэрэгний зогсоол, 10865 м2 асфальтан хучилт бүхий автозам, 1667 м2 явган зам, 3876 м2 ногоон байгууламж, 128 автомашины зогсоол, түргэн тусламжийн автомашины тусгай зориулалтын 9 зогсоол хийгдэх бөгөөд бүх ажил төлөвлөгөөт хуваарийн дагуу хийгдэж байна. Мөн өмнө нь тус эмнэлгийн орчимд автозам явган зам, авто зогсоолыг шийдвэрлэж өгөөгүйн улмаас түгжрэл үүсч тус эмнэлгээр орж үйлчлүүлэхэд нэлээдгүй хүндрэл учирдаг байсныг шийдвэрлэж, эмнэлгийн орц гарцыг 2 болгон өөрчилж Дилав хутагт Жамсранжавын гудамж руу нээж өгч байгаа юм.

16. “Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх 1,4 км замыг 57 у/м гүүрийн хамт шинээр барих” ажлыг эхлүүллээ

Төслийн хүрээнд Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх 1,4 км замыг 57у/м гүүрийн хамт шинээр барих бөгөөд авто замын зорчих хэсгийн өргөн 14м, 4 эгнээ хатуу хучилттай, хоёр талдаа 2м өргөн ногоон байгууламж, 3м өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамтай иж бүрэн зам барихаар төлөвлөсөн. Тус зам нь хотын төвийг тойрсон гол гудамж байх бөгөөд ачаа тээврийн үндсэн урсгалыг жигд хуваарилан  өнгөрүүлэх үүрэгтэй юм.

17. Хорооллын эцсээс Гэмтэл хүртэлх авто замыг нээлээ

Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх 1 км авто замын зорчих хэсгийг 3 эгнээ бүхий 2 урсгалтай болгон шинэчилж, зорчих хэсгийг нээлээ.

18. Эгнээ тусгаарлах хайсуудыг будаж байна

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрлэлийн албанаас 2017 оны 06 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд Баянгол дүүргийн “Барс” захын эгнээ тусгаарлах 2 метрийн өндөр 302 ширхэг  хайс, 304 ширхэг бетон хөл, Сүхбаатар дүүргийн 17-н автобусны буудлаас 32-н тойрог хүртэл 234 ширхэг эгнээ тусгаарлах хайс, 235 ширхэг ширмэн хөл, Чингэлтэй дүүрэг, “Бөмбөгөр” худалдааны төвийн урд 76 ширхэг эгнээ тусгаарлах хайс, 77 ширхэг ширмэн хөл, “Элба” худалдааны төвийн урд 34 ширхэг 3 метртэй эгнээ тусгаарлах хайс, 35 ширхэг ширмэн хөл тус тус будаж, өнгө үзэмжийг сэргээлээ.

19. Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн гаднах талбайг иж бүрэн тохижууллаа

Тус эмнэлгийн гаднах тохижилтын ажлыг өнгөрсөн сарын дундуур эхлүүлсэн бөгөөд 376 м2 асьфалтан хучилт, 962 м2 эко хавтан хучилт, 640 м2 чулуун зам хийж, авто замыг өргөтгөн тусгай зориулалтын 6, энгийн 60 автомашины  зогсоол бий болгожээ.

Мөн 2030 м2 газарт ногоон байгууламж, 181 м талбайд хайлаас, 780 м2 газарт явган зам тавьж, 32 цэгт гэрэлтүүлэг, амрах  талбай бүхий тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

20. Сүхбаатарын талбайн өмнөх 200 автомашины зогсоол нээгдлээ

Зам талбайн ажлын хүрээнд 6650 м2 газрын хөрс хуулалт, асфальт бетоны хучилтын ажлууд хийгдсэн бөгөөд уг ажлыг 2017 оны 6 дугаар сарын 05-наас 6 дугаар сарын 23-ны өдрийн хугацаанд хийж гүйцэтгэжээ.

Автобусны зогсоол 6, хөгжлийн бэрхшээлтэй иргэний автомашины зогсоол 3, ердийн автомашины зогсоол 193, нийт 200 автомашины зогсоолыг ийнхүү хүлээлгэн өгч байна.

 

123

123

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44736
0 эможи
keyboard_arrow_up