ФОТО: Ээжүүдэд зориулсан ЯГААН СУУДЛЫГ хүлээлгэн өглөө

2017 оны 6 сарын 30

Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас Гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд "Монголын энтрепренёр ээжүүдийн холбоо" ТББ-ын санаачилгаар, Нийслэлийн тээврийн газартай хамтран нийтийн тээврийн 1,000 автобусанд жирэмсэн болон хүүхэдтэй ээжүүдэд зориулсан ЯГААН СУУДАЛ байршуулах аяныг эхлүүлжээ.

 

“Монголын энтрепренёр ээжүүдийн холбоо” ТББ нь нийгэмд эерэг өөрчлөлтийг түгээгч, шинэлэг санаатай, идэвхитэй, урам зоригтой энтрепренёр болон ажил эрхлэгч ээжүүдийн бизнес санаагаа хөгжүүлэх, амжилтаа ахиулах, нийгэмд эзлэх байр суурь, оролцоог нэмэгдүүлэхэд туслахад чиглэсэн харилцан суралцах, хэлхээ холбоо тогтоох, өөрийгөө чадавхижуулах нэгдсэн боломж бий болгох үндсэн зорилготой.

“Монголын Энтрепренёр ээжүүдийн холбоо” ТББ МАМААПП санаачлан НЗДТГ-ын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Тээврийн газрын дэмжлэгтэйгээр “Ягаан суудал” нөлөөллийн аяныг эхлүүлсэн юм. “Ягаан суудал” нөлөөллийн аяны зорилго нь нийслэл хотын хүн амын 80 хувь нь үйлчлүүлдэг 1000 гаруй нийтийн тээврийн автобус дотор ЖИРЭМСЭН болон ХҮҮХЭДТЭЙ ЭЭЖҮҮДЭД суудал тавьж өгөхгүй, элдвээр доромжлох зэрэг хандлагыг халж тусгай суудлыг бий болгон шаардлага тавих эрхийг нь бүрдүүлэхэд оршиж байна.

Энэхүү аяныг хэрэгжүүлснээр нийгэмд дараах томоохон 5 эерэг үр дүнг авчирна гэж бид итгэж байгаа юм. Үүнд:

  1. Эх хүүхдэд аюулгүй нийтийн тээврээр үйлчлүүлэх
  2. Хүүхэд ураг байх мөчөөсөө эрүүл өсөж торних нөхцлийг бүрдүүлэх
  3. Олон улсын стандарт бүхий “Ягаан суудал”-ыг хэвшмэл ойлголт болгох
  4. Ээжүүдийн нийгэм дэх идэвхи оролцоог нэмэгдүүлэх
  5. Эерэг хандлага, хотын соёлыг түгээх

123
Өнөөдөр энэхүү аяны нээлтийн үйл ажиллагааг “Зорчигч Тээврийн Нэгтгэл ОНӨААТҮГ”-т зохион байгууллаа. Аяны санхүүжилтийн нийт үнийн дүнгийн 60 хувийг МЭЭХ ТББ арга хэмжээ болон ээжүүдэд зориулсан 365 төлөвлөгөөний дэвтрийн борлуулалтаас босгосон бөгөөд үлдсэн 40 хувийг дэмжигч байгууллага, хувь хүмүүсийн хамтын хүчээр нийгэмд “ЭЕРЭГ ХАНДЛАГА”-ыг бий болгохоор “Ягаан суудал” нөлөөллийн аяныг эхлүүлэн өнөөдөр Улаанбаатар хотод ашиглагдаж байгаа 500 автобусанд 1000 ширхэг ягаан суудлын бүрээс, тусгай хэрэгцээтэй иргэдийн 4 төрлийн стикер, иргэдийг уриалсан 1 минутын видео шторк, аяныг хэрхэн хэрэгжүүлсэн тухай 20 минутын нэвтрүүлэг зэргийг цогцоор нь хийж хүлээлгэн өгч байгаадаа талархаж байна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

123

123

123

123

123

123

гэрэл зургийг mpa.mn-ээс

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44715
0 эможи
keyboard_arrow_up