Налайх дүүргийн Авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил үргэлжилж байна

2017 оны 6 сарын 29

Нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа Найлайх дүүргийн Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны 1,3 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил үргэлжилж байна.

Өнөөдрийн байдлаар Даваажав, Дамдины гудамжны зорчих хэсгийг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчилж, инженерийн шугам сүлжээ, гэрэлтүүлэг,  ус зайлуулах шугамын ажлыг дуусгасан бөгөөд  явган хүний замын ажил хийгдэж байна. Найрамдлын гудамжны 380м замын зорчих хэсгийн ажил хийгдсэн. Борооны ус зайлуулах хоолой, явган замын ажил үргэлжилж байгаа бөгөөд тус замын траст байгаа 200м газрын газар чөлөөлөх ажлыг журмын дагуу хийж байна.

Ажлын гүйцэтгэгч “Эко тогтол” ХХК нийт 2.8 тэрбум төгрөгийн төсвөөр 10 дугаар сарын 1-нд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна  гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44665
0 эможи
keyboard_arrow_up