Өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нээгдэнэ

2017 оны 6 сарын 21

Нийслэлийн тээврийн газраас Баянзүрх дүүргийн 19, 22 дугаар хорооны иргэдийн зорчих эрэлтийг үндэслэн Ч:64 “Цагаан даваа-Офицеруудын ордон-Монгол кино үйлдвэр” гэсэн чиглэлийг нээж байгаа бөгөөд тус чиглэлд “Эрдэм транс” ХХК ажлын өдөр 3, амралтын өдөр 2 гаралтаар 15-17 минутын зайтай үйлчилнэ.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 32, 22 дугаар хорооны иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан ХО:10 “/Эмээлт хурган/-Хархорин-10 хороолол” чиглэлийн замналыг Эмээлтээс цааш 1,7 км, Ч:47 “Орбит-Ард кино театр” чиглэлийн замналыг 1,2 км тус тус сунгаж, дээрх чиглэлийн үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслийн цагийн хуваарийг 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс мөрдөн үйлчилнэ.

Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг Нийслэлийн тээврийн газрын 323176, 326352 утсанд хүлээн авна.

123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44481
0 эможи
keyboard_arrow_up