ЗАМЫН АЖИЛ: Нарангийн авто замаас Орбитын авто зам хүртэлх 1.3 км авто замын ажил эхэлнэ

2017 оны 6 сарын 20

Нийслэлийн Замын сангийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Нарангийн авто замаас Орбитын авто зам хүртэлх 1.3 км авто замын ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тус ажлын гүйцэтгэгчээр “Трүй Рөүд” ХХК шалгарсан бөгөөд 2017 оны 06 дугаар  сарын  27-ноос 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хийж гүйцэтгэхээр 1 407 971 748 төгрөгийн гэрээ байгуулжээ. Авто замын урт нь 1,3км, зорчих хэсгийн өргөн нь 7м, хоёр талаараа 1,5м өргөн явган хүний замтай, иж бүрэн гэрэлтүүлэгтэй байх юм.

Өнөөдрийн байдлаар захиалагчийн зүгээс трассын дагууд газар дээр нь хэмжилт судалгааны ажлыг хийж, нийслэлийн Газрын албанд  дэвсгэр зургийг хүргүүлээд байна гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44443
0 эможи
keyboard_arrow_up