Иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

2017 оны 6 сарын 19

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн ажлын хүрээнд Монголын Өмгөөлөгчдийн Холбоотой хамтран сард нэг удаа иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулж байна. 

Энэ удаагийн өдөрлөгийг энэ сарын 21-ний өдөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Оргил” салбарт зохион байгуулна. Өдөрлөг тус өдрийн 09.00-17.00 цагийн хооронд болох тул иргэд та бүхэн ирж зөвлөгөө авна уу гэж нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44399
0 эможи
keyboard_arrow_up