Нийслэлд хоёр сарын хугацаанд 2211 камер шинээр суурилуулжээ

2017 оны 6 сарын 19

Нийслэл хотын хэмжээнд хоёр сарын хугацаатай зохион байгуулсан 60.000.000 төгрөгийн шагналын сантай "Камержуулалт" болзолт уралдаанд нийслэлийн 15 хороо, 102 Сууц өмчлөгчдийн холбоо, 15 хөршийн хяналтын бүлэг, 108 иргэн идэвхтэй оролцож орон сууц түүний гадна орчин, гэр хорооллын гудамж, талбайд 534.431.328 төгрөгийн мөнгөн дүнтэй 2211 камер шинээр суурилуулсан байна.

"Камержуулалт" болзолт уралдааны хүрээнд хийгдсэн ажлыг Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн цагдаагийн газраас хамтарсан ажлын хэсэг газар дээр нь очиж шалгаж байна.


Албан ёсны эх сурвалж eagle.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44391
0 эможи
keyboard_arrow_up