Далангийн уулзвараас Бага нарангийн уулзвар хүртэл 1,7 км авто замд асфальтбетон хучилт хийж байна

2017 оны 6 сарын 15

Хөгжлийн банкны санхүүжилтээр он дамжин хэрэгжиж буй Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний  эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 21-ний өдөр хүртэл Далангаас Бага наран хүртэлх 1,7 км авто замын зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, суурь болон өнгөн хэсгийн  асфальтбетон хучилт хийж байна.  Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний  эвлэлийн гудамж хүртэлх нийт замын хучилтыг 6-р сарын 30 гэхэд дуусгах юм. Замын ажлыг “Тотал Инж” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд газар чөлөөлөлтийн асуудлаас шалтгаалах саатал гарахгүй бол явган хүний зам, гэрэлтүүлэг, ус зайлуулах шугам, тэмдэг тэмдэглэгээг иж бүрэн хийж, 2017 оны 8 дугаар сарын 31 гэхэд гэрээт хугацаандаа хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Замын хөдөлгөөнд хязгаарлалт хийсэнтэй холбоотой иргэд, жолооч нарыг хурд хэтрүүлэлгүй замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг анхааруулж байна  гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

 
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44341
0 эможи
keyboard_arrow_up