БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ: “Ногоон нуур” орчмын 4,2 га газарт 1000 айлын орон сууц баригдана

2017 оны 6 сарын 13

Өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-д айлчлах үеэрээ тус улсын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай хэлэлцээр хийж, Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотод “1000 айлын орон сууц барих” төслийн эхлэлийг тавьсан. Энэ ажлын хүрээнд Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгээр ахлуулсан төслийг хэрэгжүүлэх ажлын хэсэг Өвөр Монголын өөртөө засах орны Бугат хотод ажиллаад ирлээ.

 

Ажлын хэсэгт Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Барилга, хөгжлийн төвийн дарга  Ц.Амарсанаа,Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар,  Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар болон Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны холбогдох албаны төлөөлөл багтсан юм.

“БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 1000 айлын орон сууц баригдана”

Улаанбаатар хотод баригдах 1000 айлын орон сууцны төслийг ӨМОЗО-ны Бугат хотын захиргаа хариуцаж байгаа юм. Тиймээс хоёр талын ажлын хэсэг Бугат хотноо хуралдаж, Ерөнхий сайдын айлчлалаас хойшхи нэг сарын хугацаанд хийсэн ажлуудаа танилцуулж, төслийнхөө талаар хэлэлцлээ.

БНХАУ-ын Бугат хотын дэд дарга Зан Жианьзүн   Манай улсын Худалдааны яамнаас томилогдсон инженер техникийн багийнхан Улаанбаатарт очиж ажиллласан. Тэд яг одоо ажлын төлөвлөгөөгөө хийж байна. Урьдчилсан байдлаар төслийн нийт хөрөнгө оруулалт, цаг хугацааны төлөвлөгөө гарсан байгаа. Бугат хотын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлсэн шилдэг инженерүүдээ бид Улаанбаатар луу илгээнэ” хэмээлээ.

"21 давхар, 8 блок орон сууц, 960 хүүхдийн сургууль цэцэрлэг баригдана"

Барилга хот байгуулалтын сайд Ш.Лхамсүрэн  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэхүү төслийг 2017 ондоо багтаан  эхлүүлэх үүрэг өгсөн. Тиймээс өнгөрсөн нэг сарын хугацаанд БХБЯ-аас  зураг төсөл, холбогдох зөвшөөрөл зэрэг бичиг баримттай холбоотой асуудлуудыг цэгцлээд байна. Хотын төвийн гэр хорооллын айлуудыг энэ орон сууцанд шууд оруулж газрыг чөлөөлөх юм. Ажлын хэсгүүд хамтран бүх тооцоо судалгааг хийснээр Хятадын тал ажлаа эхлүүлэх юм. Нэгэнт эхэлсэн ажилд ямар нэг гацаа саад гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллана. Энэ төслийн хүрээнд Улаанбаатар хотын Ногоон нуур орчимд 21 давхар, 8 блок орон сууц, 960 хүүхдийн сургууль,  цэцэрлэг баригдана” хэмээв.

Нийслэлйн засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү  “Мянган айлын орон сууц болох цогц хорооллын төслийн хүрээнд Улаанбаатар хотод 4,2 га газрыг чөлөөлөөд бэлэн болгосон байгаа. Дэд бүтцийг маш ойроос татах боломжтой газрыг сонгосон. Дулааны шугам сүлжээ, эрчим хүч, цэвэр бохир ус зэрэг дэд бүтцийн ажил болон зураг төслийн ажлууд хийгдсэн. 1000 айлын орон сууц нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн эхлэлтийн суурь нь болно гэж бид харж байгаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44269
0 эможи
keyboard_arrow_up