ЗАМ ЗАСВАР: Халдвартын эцсийн зогсоолоос “Наран туул” ОУХТ-ийн ар талын хаалга хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлана
2017 оны 6 сарын 13

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа Баянзүрх дүүрэг 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт В хэсэгчилсэн талбайн авто замын ажлын хүрээнд цахилгааны шугам сүлжээг шилжүүлэх, газар шорооны ажил, хашлага суулгах, цементбетон суурь хийх,суурь болон өнгө асфальтбетон хучилтын ажлыг хийнэ. Тиймээс Халдвартын автобусны эцсийн зогсоолоос "Нарантуул" ОУХТ-ийн ар талын хаалга хүртэлх 300м авто замын хөдөлгөөнийг 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 00:00 цагаас 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал түр хязгаарлана. Иргэд тухайн бүсэд зорчихдоо өөр зам сонгон зорчино уу гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









44260
0 эможи