“Аялал жуулчлалын зам”-ын ажлыг түдгэлзүүлэхээр болжээ

2017 оны 6 сарын 12

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд Богдхан уулын дархан цаазат газарт Аялал жуулчлалын зориулалттай 2605 км  автозамыг барихаар төлөвлөсөн. Гэтэл тус газрыг таван жилийн хугацаатай ашиглах лицензтэй “Энигма” групп Аялал жуулчлалын замын ажлыг зогсоохоор шүүхэд ханджээ. Нийслэлийн Захиргааны хэргийн 20 дугаар  шүүхээс “Аялал жуулчлалын зам”-ын ажлыг түр түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна.

Богдхан ууланд  нийслэлийн иргэдийн аялах, амрах зориулалттай явган аяллын гурван чиглэл байдгаас хамгийн том нь Зайсан, Дугуй цагаан, Баруун ширээтийн  аяллын чиглэл юм. Амралтын өдрүүдээр тус чиглэлд 5000-10000 иргэн аялдаг бөгөөд түүнийг дагаж 300-450 автомашин  Зайсангийн аманд бөөгнөрөл үүсгэдэг байна. Тус замд 1975 онд баригдсанаас хойш засвар шинэчлэл хийгээгүй бөгөөд зориулалтын зам, тохижилт  байхгүйгээс иргэд хог хаях, замгүй газраар зорчих, ил задгай бие засах зэргээр байгаль орчныг бохирдуулж байгаа тул зориулалтын зам барихаар шийдвэрлэсэн аж.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран Зайсангийн аяллын замын эхний  3 га  газарт нийт 264 авто машины зогсоол, 60 дугуйны зогсоол, автобус, таксины зогсоолын цогцолбор байгуулж, Улсын баяр наадмаас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44223
0 эможи
keyboard_arrow_up