Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх замыг шинэчилж байна

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хэрэгжих Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх нэг км авто замын шинэчлэлтийн ажил эхэллээ. Тус ажлын гүйцэтгэгчээр “Наранбулаг Хан” ХХК шалгарч, энэ сарын 05-аас есдүгээр сарын 10-ны хооронд хийж гүйцэтгэхээр нэг тэрбум төгрөгний өртөг бүхий гэрээ байгуулсан байна.
Ажлын хүрээнд авто замын зорчих хэсгийг шинэчлэх бөгөөд замын хоёр талын хуучин хашлагыг сольж, зорчих хэсэгт цементээр бэхжүүлсэн суурь, 0.04 метр суурь, 0.03 метр өнгө асфальтбетон хучилт хийхээр төлөвлөжээ. Мөн трассын дагууд борооны ус зайлуулах 12 ширхэг шүүрт тагийг өндөрлөх, тэмдэг, тэмдэглэгээ шинээр хийж, цахилгааны шугам сүлжээний хамгаалалтын ажлуудыг тус тус хийх юм байна.









