Өнөөдрөөс шөнийн тээвэр болон зуслангийн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээг эхлүүлнэ

2017 оны 6 сарын 09

Зуны улирал эхэлсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотын иргэдийн шөнийн цагаар зорчих эрэлтийг хангасан, аюулгүй, найдвартай тээврийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор шөнийн тээврийн ШҮ:1 ”5 шар-Ботаник”, ШҮ:2 “Нисэх-МУБИС-Ард”, ШҮ:3 “Зунжин-7 буудал-МУБИС” чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилнэ. Тус чиглэлд үйлчилгээнд явах автобус 22.30 цагаас 01.30 цаг хүртэл явна.

Мөн зуслангийн чиглэлийн зорчих эрэлтэд үндэслэн ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлд 3 тээврийн хэрэгсэл, ЗҮ:2 “Гоодой-Тэнгис кино театр” чиглэлд 1 тээврийн хэрэгсэл , ЗҮ:3 “Баянбулаг-Тэнгис кино театр”чиглэлд 1 тээврийн хэрэгсэл тус тус үйлчилнэ. Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 323176, 326352 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Чиглэлийн замналыг дараах зургаас үзнэ үү.

123

123

123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44164
0 эможи
keyboard_arrow_up