ЗАМ ЗАСВАР: Хорооллын эцсээс гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлхи АВТО ЗАМЫН шинэчлэлтийн ажил эхэллээ

2017 оны 6 сарын 09

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хэрэгжих  Баянгол дүүрэг, Хорооллын эцсээс  Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх  1км авто замын шинэчлэлт /зорчих хэсгийн өргөн 16.5м/-ийн ажил эхэллээ.

Тус ажлын гүйцэтгэгчээр “Наранбулаг Хан” ХХК шалгарч, 2017 оны 6 дугаар сарын 05-наас 2017 оны 9-р сарын 10-ны хооронд хийж гүйцэтгэхээр 1 098 028 562 төгрөгний өртөг бүхий гэрээ байгуулсан  байна.

Ажлын хүрээнд  авто замын зорчих хэсгийг шинэчлэх бөгөөд  замын 2 талын хуучин хашлагыг  сольж,  зорчих хэсэгт цементээр бэхжүүлсэн суурь,  0.04м суурь, 0.03м өнгө асфальтбетон хучилт хийхээр  төлөвлөжээ.

Мөн трассын дагууд борооны ус зайлуулах  12ш  шүүрт  тагыг өндөрлөх, тэмдэг,  тэмдэглэгээ шинээр хийж, цахилгааны шугам сүлжээний хамгаалалтын ажлуудыг тус тус хийх юм.


Нийслэлийн Авто замын хөгжлийн газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44143
0 эможи
keyboard_arrow_up