НИЙСЛЭЛ: 44 ширхэг шонгийн зар сурталчилгааг хуулж өнгө үзэмжийг нь сэргээлээ

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Тохижилтын ажлын хүрээнд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Энхтайваны болон Чингисийн өргөн чөлөөнд байгаа гэрэлтүүлгийн шонгуудын ашиглалт, засвар үйлчилгээ хариуцсан байгууллагуудаар угааж цэвэрлүүлэх, жигд өнгөөр будаж өнгө үзэмжийг сайжруулах арга хэмжээ авахыг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-т үүрэг болгосон. Уг үүрэг даалгаврын дагуу Чингэлтэй дүүрэгт, Энхтайваны өргөн чөлөөнд нийт 44 ширхэг шонгийн зар сурталчилгаа хуулж өнгө үзэмжийг сэргээн гэрэлтүүлэгчийн толгойн хамгаалалтын бүрхүүлийг угааж цэвэрлэсэн байна.
Баянзүрх дүүрэгт нийт 343 ширхэг шонгийн, зар сурталчилгаа хуулж, өнгө үзэмжийг сэргээн гэрэлтүүлэгчийн толгойн хамгаалалтын бүрхүүл, Сүхбаатар дүүрэгт Энхтайваны өргөн чөлөөнд 84 ширхэг, Чингисийн өргөн чөлөөнд 36 ширхэг шонгийн, зар сурталчилгаа хуулж өнгө үзэмжийг сэргээн гэрэлтүүлэгчийн толгойн хамгаалалтын бүрхүүлийг угааж цэвэрлэсэн. Баянгол дүүрэгт Энхтайваны өргөн чөлөөнд 153 ширхэг шонгийн зар сурталчилгаа хуулж өнгө үзэмжийг сэргээн гэрэлтүүлэгчийн толгойн хамгаалалтын бүрхүүлийг угааж цэвэрлэсэн. Хан–Уул дүүрэгт Чингисийн өргөн чөлөөнд 280 ширхэг шонгийн зар сурталчилгаа хуулж өнгө үзэмжийг сэргээн гэрэлтүүлэгчийн толгойн хамгаалалтын бүрхүүлийг угааж цэвэрлэсэн. Сонгинохайрхан дүүрэгт Энхтайваны өргөн чөлөөнд 155 ширхэг шонгийн, зар сурталчилгаа хуулж угаан, өнгө үзэмжийг сэргээн гэрэлтүүлэгчийн толгойн хамгаалалтын бүрхүүлийг угааж цэвэрлэн, үүрэг даалгаврыг 100 хувийн биелэлттэйгээр гүйцэтгэлээ.
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ









