НИЙСЛЭЛД бүтээн байгуулалтын ажил өрнөж, өдрөөс өдөрт ӨНГӨ нэмж байна

2017 оны 6 сарын 08

Монгол Улсын хүн амын дийлэнх нь амьдардаг нийслэл хотод маань урин дулаан цаг ирсэнтэй зэрэгцэн бүтээн байгуулалтын ажил ид өрнөж өдрөөс өдөрт өнгө үзэмж нэмсээр байна.

 

Бүтээн байгуулалтыг том том орон сууц, сургууль, цэцэрлэг, хотхон зэргээр төсөөлөх хэрэггүй. Том, жижиг ч бай хамгийн гол нь “нүдээ олсон” бүтээн байгуулалт юу юунаас чухал. Тэгвэл энэ жил олон нийтийн таашаалд нийцэж, хүлээлт үүсгэсэн олон ажил хийгдэж, хийгдэхээр хүлээлт үүсгээд байна.

Тодруулбал, Яармагийн гүүрний шинэчилсэн төсөл хэрэгжиж эхэлсэн, П.Н Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлэг, ГССҮТ, Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн гадна тайлбай болон автомашины зогсоолыг шинэчилсэн, зам чөлөөл аяныг өрнүүлж, нийт 129 байршилд зам чөлөөлсөн. Дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд өнгөрсөн хугацаанд 400 гаруй өрх түрээсийн орон сууцанд, 700 гаруй өрх шинэ байранд орсон,  Туул голын дагуу хайрга олборлохыг хориглож, нийслэлийн бүтээн байгуулалтад уулын дайрга ашиглаж эхэлсэн, Чингэлтэй дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад оруулсан, хүүхдийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд долоон сургууль цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлсэн гэх мэт олон сайхан ажил хийж олон нийтийн талархалыг хүлээгээд байгаа юм.

Харин одоо нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар автозамын салбарт хийгдэх  44.9 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт, БНХАУ-ын засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр гүүрэн байгууламжийг шинэчилэх, түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэл хотод автозогсоолын тоог нэмэгдүүлэх, Налайхын уурхаад нөхөн сэтгээлт хийж иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх гэх олон сайхан ажлууд хэрэгжиж эхлэхээр олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байгаа аж.


Албан ёсны эх сурвалж Zaluu.com

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44094
0 эможи
keyboard_arrow_up