Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

2017 оны 6 сарын 07

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:  Өнөөдөр Дорнодын тал нутгаар бага зэргийн бороо орж, сэрүүхэн байна.

2017 оны 06 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хүрэн бэлчир болон Хангай, Хөвсгөл, Хэнтnйн уулс, Дорнодын тал нутгаар  16-21 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 21-22 хэм дулаан байна.


2017 оны 06 дугаар сарын 08-наас 06 дугаар сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

8-нд баруун аймгуудын нутгаар, 9-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44036
0 эможи
keyboard_arrow_up