“Сервис центр” буюу Дэд бүтцийн төв төслийг иргэд, олон нийтэд сурталчилах ажлыг зохион байгууллаа
Гэр хорооллын суурьшлын хэсгийн дундын бүсэд хэсэгчилсэн инженерийн хангамжтай нам болон дунд давхарын орон сууц байх хөгжлийн чиг хандлагын дагуу "Дэд бүтцийн төв"-ийг байгуулахаар шийдвэрлэсэн. /Дэд бүтцийн төв гэдэг нь дулаан, цахилгаан, цэвэр, бохир ус, холбоо дохиолол зэргийг нэг дор цогцоор нь шийдвэрлэх/ "Дэд бүтцийн төв"-ийг байгуулахаар техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах НЗД-ын 2017 оны “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/225-захирамж, Дэд төвийг иргэд олон нийтэд сурталчилан таниулах зорилгоор “Хөрөнгө гаргах тухай” А/224-р захирамжууд тус тус гарсны дагуу эхний ээлжинд 11 байршил сонгон төлөвлөгөө боловсруулан 2017.05.12-ны өдөр нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж, 05-р сарын 22-31 өдрүүдийн хооронд Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын бүх албан хаагчид гэр хорооллын хороодод төслийг сурталчилах, танилцуулга материал тараах, уулзалт арга хэмжээг зохион байгуулж ажиллалаа. Энэ ажлын хүрээнд дараах дүүргүүдэд очиж ажилласан юм. Үүнд:
Сүхбаатар дүүрэг
Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын ЗСХ-н дарга Б.Азжаргал, БТХэлтсийн дарга Б.Мөнхбаатар, нягтлан бодогч П.Амарцэцэг, бичиг хэргийн ажилтан Б.Батсүрэн, мэргэжилтэн Г.Энхжаргал нар 12-р хорооны иргэдэд “Дэд бүтцийн төв”-ийн талаар ойлголт өгөх, сурталчилах ажлыг 12-р байрны гадна талбайд 20 гаруй иргэдэд хийж иргэдийн сонирхсон санал, асуултанд хариулт өгч тараах материалыг тараан ажилласан.
Баянзүрх дүүрэг
Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын ХШҮХ-н дарга П.Алтантөгс, Э.Лхамсүрэн, Ч.Отгонцэцэг, Г.Батцэнгэл, А.Даваажаргал нарын мэргэжилтнүүд 22-р хороо Алтан-Өлгий орчим 21, 27-р хороо Дарь-Эх орчим тус “Дэд бүтцийн төв”-ийн талаар танилцуулага мэдээлэл өгч, тараах материалыг тараан ажилласан. Уулзалтанд нийт 150 иргэд хамрагджээ. .
Хан-Уул дүүрэг
БТХ-н дарга Б.Мөнхбаатар, мэргэжилтнүүд Г.Даваажав, Б.Өлзийбаяр, Т.Мөнхбаяр, Б.Болортунгалаг, Н.Амаржаргал нар 12-р хороо Био комбинат иргэний танхимд 27 иргэнд, 13-р хороо Шувуун фабрик иргэний танхимд 25 иргэнд, 5-р хороо иргэний танхимд тус тус"Дэд бүтцийн төв"-ийн талаарх ойлголт, танилцуулга хийж, тараах материал тарааж иргэдийн сонирхсон асуултанд хариулж ажилласан.
2017 оны 05-р сарын 30 өдөр
Сонгинохайрхан дүүрэг
МСХАХ-н дарга Д.Даваадулам мэргэжилтэнгүүдЧ.Цээпил, Ч.Насанханд, Хишигбаяр, н.Батзангиа нар 4 дүгээр хорооны байранд “Дэд бүтцийн төв”-ийн талаар ойлголт өгөх, сурталчилан таниулах ажлыг зохион байгуулж, өөрийн санаачлагаар нэгдэж, 4 бүлэг үүсгэсэн 6, 7-р хэсгийн 198 иргэдээс судалгааг авч ажилласан байна. Мөн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ресторанд 8-10 иргэнд, 5-р хорооны 13, 14-р гудамжны иргэдэд тус тус танилцуулгыг зохион байгууллаа.
Баянзүрх дүүрэг
ХШҮХ-н дарга П.Алтантөгс, Э.Лхамсүрэн, Ч.Отгонцэцэг, Г.Батцэнгэл, А.Даваажаргал нарын мэргэжилтнүүд 23-р хороо Улиастай шинэ эцэс орчимд танилцуулах үйл ажиллагааг зохион байгуулахад 25 иргэд оролцож мэдээлэл авсан байна.
Хан-Уул дүүрэг
БТХ-н дарга Б.Мөнхбаатар, мэргэжилтнүүд Г.Даваажав, Б.Өлзийбаяр, Т.Мөнхбаяр, Б.Болортунгалаг, Н.Амаржаргал нар тус дүүргийн 5 дугаар хороо Яармаг орчим иргэний танхимд 20 иргэн, 6-р хороо Яармаг орчим иргэний танхим 19 иргэнд төслийг танилцуулах ажлыг зохион байгуулан ажилласан болно.
2017 оны 05-р сарын 31 өдөр
Хан-Уул дүүрэг
БТХ-н дарга Б.Мөнхбаатар, мэргэжилтнүүд Г.Даваажав, Б.Өлзийбаяр, Т.Мөнхбаяр, Б.Болортунгалаг, Н.Амаржаргал нар 10-р хороо Нисэхийн эцэс орчим, гадна тоглоомын талбай 38 иргэн, 7-р хороо Яармаг орчим 10-р хорооны иргэний танхимд 20 иргэнд тус тус төслийг танилцуулж танилцуулах материалыг тараасан.
Сонгинохайрхан дүүрэг
МСХАХ-н дарга Д.Даваадулам мэргэжилтнүүдЧ.Цээпил, Ч.Насанханд, Хишигбаяр, н.Батзангиа нар 23-р хороо иргэний танхим 39 иргэн, 30-р хороо иргэний танхим 30 иргэн, 31-р хороо иргэний танхимд 53 иргэн ба нийт 123 иргэнд төслийг танилцуулж, танилцуулгыг тарааж ажилласан.
Баянзүрх дүүрэг
ХШҮХ-н дарга П.Алтантөгс, Э.Лхамсүрэн, Ч.Отгонцэцэг, Г.Батцэнгэл, А.Даваажаргал нарын мэргэжилтнүүд 5 дугаар хороо Монель орчим, 9 дүгээр хороо Шархадны эцэс орчим, 19 дүгээр хороо Газарчин дээд сургууль орчим, 13, 28 дугаар хороо Хужир булан орчим нийт 300 орчим иргэдэд төслийг танилцуулж, тараах материалыг тарааж ажилласан.
Сүхбаатар дүүрэг
ЗСХ-н дарга Б.Азжаргал, БТХэлтсийн дарга Б.Мөнхбаатар, нягтлан бодогч П.Амарцэцэг, бичиг хэргийн ажилтан Б.Батсүрэн, мэргэжилтэн Г.Энхжаргал нар 15 дугаар хороо хөл бөмбөгийн талбайд, 17 дугаар хорооны гадаах талбайд нийт 45-50 орчим иргэдэд мэдээлэл өгч ажилласан байна.
2017 оны 06-р сарын 02 өдөр
Сүхбаатар дүүрэг
ЗСХ-н дарга Б.Азжаргал, БТХэлтсийн дарга Б.Мөнхбаатар, нягтлан бодогч П.Амарцэцэг, бичиг хэргийн ажилтан Б.Батсүрэн, мэргэжилтэн Г.Энхжаргал нар 13 дугаар хороо иргэний танхимд 25 орчим иргэнд төслийг танилцуулж, танилцуулга материалыг тарааж, иргэдийн сонирхсон асуултанд хариулан ажилласан байна.
Дээрх танилцуулах ажлын үеэр Хан-Уул дүүргийн зургаан хорооны 140-150 иргэн, Сүхбаатар дүүргийн дөрвөн хорооны 100-110 иргэн, Сонгинохайрхан дүүргийн зургаан хорооны 331 иргэн, Баянзүрх дүүргийн есөн хорооны 472 гаруй иргэн оролцож, нийт 4 дүүрэг 25 хороо 1060-1100 иргэн “Сервис центр” буюу Дэд бүтцийн төв төслийн талаар тодорхой ойлголттой болсон байна.









