Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан

2017 оны 6 сарын 06

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо орж, ихэнх нутгаар сэрүүснэ.

2017 оны 06 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, говийн аймгуудын зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр.  Сэрүүсч Дархадын хотгор болон Хөвсгөл, Хэнтэйн уулс, Онон, Улз голын сав нутгаар 13-18 хэм, Алтай, Хангайн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Туул,Тэрэлж, Хараа, Ерөө голын сав газар,  Хүрэн бэлчир орчмоор 16-21 хэм,  Алтайн өвөр говиор 24-29 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өчигдрөөс сэрүүсч 17-19 хэм дулаан байна.


2017 оны 06 дугаар сарын 07-ноос 06 дугаар сарын 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

7-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо, 8-нд баруун аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 9-нд нутгийн баруун хагаст, 10-нд зарим газраар бороо орно. Салхи 7-нд Алтайн салбар уулсаар, 8-нд зарим газраар, 9-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44001
0 эможи
keyboard_arrow_up