Нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлд өөрчлөлт оруулав

2017 оны 6 сарын 05

Шадивлангийн авто замын засвар, шинэчлэлтийн ажил бүрэн дууссан тул  Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис Соосэ-Далангийн зам” чиглэлийн замналыг 2.1 км, зуны улирал эхэлж иргэдийн зуслангийн чиглэлд зорчих эрэлт нэмэгдсэнтэй холбогдуулж нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх  зорилгоор Ч:7 “Нисэх- Төв номын сан-7 буудал” чиглэлийн замналыг “Зунжин худалдааны төв” хүртэл 4.1 км тус тус сунгаж, чиглэлийн замналд холбогдох өөрчлөлтийг оруулав.

Дээрх чиглэлүүдэд орсон өөрчлөлтийг 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс буюу өнөөдрөөс эхлүүлж байна.

Ч:22 “ШАДИВЛАН-БӨМБӨГӨР-ЧИНГИС СООСЭ-ДАЛАНГИЙН ЗАМ

Үйлчлэх байгууллага: “Тэнүүн-Огоо” ХХК

Ажлын өдөр: Хүлээгдлийн хугацаа 9 минут, 18 автобус үйлчилнэ.

Амралтын өдөр:Хүлээгдлийн хугацаа 14 минут, 12 автобус үйлчилнэ.

Ч:7НИСЭХ-ТӨВ НОМЫН САН-7 БУУДАЛ-ЗУНЖИН чиглэлд

Үйлчлэх байгууллага: “Авто терминал трейд” ХХК

Ажлын өдөр: Хүлээгдлийн хугацаа 8 минут, 23 автобус үйлчилнэ.

Амралтын өдөр: Хүлээгдлийн хугацаа 11 минут, 16 автобус үйлчилнэ” гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43983
0 эможи
keyboard_arrow_up