НМТГ: 2018 онд 36 үйлчилгээг цахим хэлбэрт оруулна

2017 оны 6 сарын 02

“Нээлттэй хаалга”-ны үйл ажиллагаанд Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн газар, нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, “Монголын цахилгаан холбоо” ХК, “Мэдээлэл, холбооны сүлжээ” ТӨХК, Үндэсний дата төв, Мобиком, Скайтел, Жи Мобайл, Юнител, “Монгол Шуудан” ХК зэрэг байгууллага оролцож байна. Монгол Улсын  Засгийн газар болон нийслэлээс мэдээллийн технологийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, хувийн хэвшлийн үйлчилгээ, дэвшлийн талаарх мэдээллийг уг өдөрлөгөөс ирж авах боломжтой.

Өдөрлөгийг нээж Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат “Энэ жилийг Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэх жилээр зарласан. Одоо Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хууль, Шуудангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлууд хийгдээд явж байна. Хууль эрх зүйн орчноос гадна төрийн байгууллагуудын мэдээллийн солилцоог сайжруулах мэдээллийн систем хийгдэж байгаа. Ирэх жилдээ багтаад 36 үйлчилгээг цахим хэлбэрт оруулна” хэмээн онцоллоо.

123

123

123

123

123

123

123

123

123
гэрэл зургийг mpa.mn-ээс
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43944
0 эможи
keyboard_arrow_up