ФОТО: Манай улс 1.346.000 БЯЦХАН иргэнтэй
2017 оны 6 сарын 02
Хүүхэд багачуулын хүсэн хүлээсэн баярын энэ өдөр (2017.06.01) бяцхан үрсээ баярлуулхаар эцэг эх, эмээ өвөө нар төв талбайг зорин иржээ. Энд баярын үйл ажиллагааг сонирхохоор цэцэг шиг хүүхдүүд нэгэн дор цугласан байв.
Шадар сайд У.Хүрэлсүх болон Нийслэлийн Засаг дарга С.Батболд нар хүүхдийн баярт зориулан мэндчилгээ дэвшүүлэн үг хэллээ. У.Хүрэлсүх сайд хэлэхдээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан Засгийн газар Монгол хүүхдэд тохирсон хүмүүжлийн цогц хөтөлбөр хэрэгжүүлхээр хэлэлцэж буйг онцоллоо.
Манай улсын хүн амын 34.6 хувийг хүүхэд залуус эзэлдэг бөгөөд 1.346.000 бяцхан иргэнтэй.
гэрэл зургийг mpa.mn-ээс

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









43933
0 эможи