Хотын удирдлагууд ээжүүдэд Алдарт эхийн 1, 2 дугаар одонг гардууллаа

2017 оны 6 сарын 02

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны тавдугаар сарын 25-ны өдрийн зарлигаар Улаанбаатар хотын хэмжээнд Алдарт эхийн 1 дүгээр одонгоор 160, 2 дугаар одонгоор 2992 ээж өнөөдөр шагнагдлаа.

 

Төрийн одонг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар гардуулав. Энэ үеэр НИТХ-ын дарга Ц.Сандуй “Юуны өмнө энд цугласан ээжүүддээ олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, эх үрсийн баярын мэндийг дэвшүүлье. Жил бүрийн зургаадугаар сарын 1-нд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг буулгаж, алдарт эхийн одонг гардуулдаг. Энэ жилийн хувьд нийслэлийн хэмжээнд 1 дүгээр зэргийн одонг 160, 2 дугаар зэргийн одонг 2992 ээжид олгож, шагналаа. Энэ нь та бүхний юутай ч зүйрлэшгүй хөдөлмөрийг төр засгаас үнэлж байгаа нэгээхэн хэлбэр билээ. Алдарт эхийн 1, 2 дугаар одонг төр засгийн бусад тэтгэмж дагалддаг гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Та бүхэнд эрүүл энх, аз жаргалыг хүсье. Монголын үрс маш олон болох болтугай” хэмээсэн юм. Хуулиар 4 болон түүнээс дээш хүүхэдтэй бол 2 одон, 6 ба түүнээс дээш хүүхэдтэй бол 1 дүгээр одон авдаг билээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43912
0 эможи
keyboard_arrow_up