П.Баярхүү: Эзэмшил газраасаа ХАШААГАА хэтрүүлэн барьсан иргэн ААН-үүдэд ХАРИУЦЛАГА тооцно
Нийслэлийн засаг даргын захирамжын дагуу явган хүний зам гарцыг чөлөөлөх ажлын үйл явц 50 хувьтай байна. Тухайлбал явган хүний зам гарц, нийтийн эзэмшлийн талбайг хаасан нийт 129 байршлаас одоогийн байдлаар 54-г нь чөлөөлжээ.
Түүнчлэн эзэмшил газраасаа хэтрүүлэн хашаа барьсан нийт 451 аж ахуйн нэгжийн зөрчлийг арилгахаар ажиллаж байгаа аж. Энэ асуудлаар болон автозамын салбарын бүтээн байгуулалтын талаар нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Ажлын хэсэгт Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, орлогч дарга Б.Загдсамбар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, орлогч дарга Б.Индра, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, Замын цагдаагийн албаны Замын хөдөлгөөн зохицуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батболд болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Нийслэлд эзэмшил газраасаа хэтрүүлж барилга барьсан эрх бүхий байгууллагуудад албан мэдэгдэлхүргүүлж байгаа бөгөөд албан мэдэгдлийг хэрэгжүүлээгүй 161 ААН байгаа ажээ. Эзэмшил газраасаахашаагаа хэтрүүлэн барьсан иргэн ААН-үүдэд хариуцлага тооцож 67.5 сая төгрөгийн торгуульногдуулахаар болсон байна.
НЗД-ын орлогч П.Баярхүү “ Цаашид эзэмшил газраасаа хашаагаа хэтрүүлэн барьсан иргэн ААН-үүдэдудаа мэдэгдэл өгөөд байхад өөрийнхөө кадастрын хэмжээгээр талбайгаа татахгүй байгаа ААН-үүдийн газрыг хүчингүй болгох тал дээр холбогдох арга хэмжээг авах хэрэгтэй.
Гурван удаа сануулга өгч мэдэгдэл хүргүүлье.
Хэрвээ үнэхээр өөрсдөө татахгүй гэж байгаа бол Нийслэлийн Засаг Дарга захирамжаараа олгожболсон юм чинь цуцлах эрх зүйн үндэс байгаа" гэлээ.
Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун "Өнөөдрийн байдлаар 54 байршлын газрыгчөлөөлж орц гарц, нийтийн эзэмшлийн талбайг нээсэн.
Иргэдээс орц гарц чөлөөлөх саналыг авч судалгаанд нэмж баяжуулан ажиллаж байна.
Чөлөөлсөн газруудаа байршлаар нь нэрлэвэл БГД-т 13 газраас долоог чөлөөлсөн, БЗД-т 26 газарчөлөөлөхөөс 14-г, СХД-24 өөс дөрвөн газар, ХУД-т наймаас дөрвөн газрыг чөлөөлсөн байна.
ТҮЦ болон бусад төрийн зөөврийн байгууламжийг нүүлгэн шилжүүлэх ажил хийгдэж байгаа.
Тухайлбал БГДийн 18 р хороо хуучнаар Баянгол захын урд талд явган хүний замыг хашиж барьсанзөвшөөрөлгүй барилгыг буулгаж явган хүний замыг чөлөөлсөн.
БЗД-д Чингис зочид буудлын хойд талд авто замыг нарийсгаж зөвшөөрөлгүй мухлаг барьсаныгбуулгасан.
Санхүү Эдийн Засгийн сургуулийн урд талд явган хүний замыг хашиж ТҮЦ, хашаа барьсаныгбуулгасан.
Орц гарц хаасан хашаа шонг бид очоод буулгаж байгаа.
Эзэмшил газрын хэмжээнээс хэтрүүлсэн хашааг нь буулгахаар уриа лоозон зоогоод илүү хашаагаататахгүй гэсэн хүндрэл учирч байна" гэлээ.
Мөн өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд ажиллаж байгаа нийт автомашины төлбөртэй зогсоолын зөвшөөрлийн талаар хэлэлцэж зарим асуудлыг шийдвэрлэх үүргийг засаг даргын орлогч өгсөн юм. Тодруулбал, автомашины зогсоолуудын ихэнхийг зөвшөөрөлгүй ажиллуулж байна. Үүнд, Баруун 4 зам Барилгын хөгжлийн төв, Цэцэг төв, Бөхийн өргөө зэрэг нийт 48 байршлын авто зогсоол зөвшөөрөлгүйгээр төлбөр авч байгаа юм. Иймд нэр бүхий зөвшөөрөлгүй 48 авто зогсоолын үйл ажиллагааг зогсоох мөн нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх ажилд хяналт тавьж, шуурхай ажиллах үүргийг нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү холбогдох газрын удирдлагуудад өглөө.









