НИЙСЛЭЛ: Иргэдэд ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ эрх зүйн орчныг боловсронгуй болгоно

2017 оны 5 сарын 25

Нийслэлийн Газрын албанаас иргэдэд газар өмчлүүлэх ажлын ил тод, нээлттэй байдлыг хангах, түүнд иргэд болон төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, хууль эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор,

 

“Нийслэлийн иргэдэд газар өмчлүүлэх ажлын явц, үр дүн” хэлэлцүүлгийг  өнөөдөр зохион байгуулж байна.

Хэлэлцүүлэгт Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга  С.Батболд, Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүү,  НИТХ-ын  төлөөлөгчид, дүүргийн  Засаг дарга, Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн газар, Барилга хот байгуулалтын Яам, Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газар, Газар зохион байгуулагчдын холбоо болон их дээд сургуулийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцлоо.

Хэлэлцүүлгийн үеэр “Газар өмчлөлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд”, “Газар өмчлөлийн ажлын эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь”, “Нийслэлийн зуслангийн бүсэд батлагдсан ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт,  тулгамдаж буй асуудлууд” зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийлээ.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43821
0 эможи
keyboard_arrow_up