Зуслангууд ирэх сарын 10-наас хүүхдээ хүлээж авна
2017 оны 5 сарын 24

Нийслэлийн ногоон бүсэд энэ жил 24 зуслан үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрөл авчээ. Үүнээс нь гурав нь шинээр байгуулагдсан зуслан аж. Зуслангууд нэгдүгээр ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 10-наас хүлээн авах юм.
Үүнтэй холбогдуулан өчигдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт өчигдөр зуслангийн эмч, тогооч, удирдах ажилтнуудын сургалт болжээ. Мөн энэ сарын 25-26-нд бүлгийн багш нарт зориулсан долоо хоногийн сургалт явуулах зэргээр бэлтгэж ажил ид өрнөж байна.
Зуслангийн нэг ээлж долоо хоног үргэлжлэх бөгөөд төлбөр нь өдрийн 23-25 мянган төгрөг байх юм. Зусланд амрах эрхийн бичгийг энэ сарын 25-наас Улаанбаатар чуулгын байранд худалдаж эхлэх аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









43783
0 эможи