ФОТО: Драгон төвд тасалбар түгээх машины нээлт боллоо
2017 оны 5 сарын 23
Сонгинохайрхан Зорчигч тээврийн төв буюу Драгон төвд өнөөдөр 11:00 цагт тасалбар түгээх машины /ТҮМ/ нээлтийн арга хэмжээ боллоо.
Тус ТҮМ нь улс, хот хоорондын автобусны нийтийн тээврийн тасалбарыг бэлэн бус гүйлгээний хэлбэрээр худалдаалах бөгөөд үйлчлүүлэгч өөрийн цахим үнэмлэхээ машинд уншуулан зорчих тээврийн хэрэгслээ сонгон мэдээллээ оруулан өөрөө өөртөө үйлчлэх боломжтой болох аж.
ТVМ (Ticket vending machine) машины зааварчилгаа нь Монгол, Англи хэл дээр байх ба дотоодын төгрөгийн (₮) карт болон олон улсын эрхтэй VISA, Master card зэргээр бэлэн бус гүйлгээ хийн, худалдан авсан тасалбарынхаа НӨАТ-ын баримтыг авах боломжтой юм байна.
гэрэл зургийг mpa.mn-ээс

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









43747
0 эможи