НИЙСЛЭЛ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ:Нийслэлийн зургаан чиглэлийн замын өргөтгөл, шинэчлэлийн ажилтай танилцлаа

2017 оны 5 сарын 23

Нийслэлийн засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан зам засвар, газар чөлөөлөх ажлын хэсэг нийслэлийн зургаан чиглэлийн зам засвар, түүнийг дагаж хийгдэж буй газар чөлөөлөх ажлын явцтай газар дээр нь танилцлаа.

 

Тодруулбал, Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртлэх 20.9 км зам, Яармагийн шинэ гүүр барих , хуучин гүүр ийг засварлах ,Улаанбаатар-Хөшгийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км хурдны авто зам, Орбитын уулзвараас Толгойтын эцэс-Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэл 3.6 км авто зам болон Чингэлтэй дүүрэгт хийгдэж буй зарим замын өргөтгөл шинэчлэлийн ажлууд хийгдэж байна.

Ажлын хэсэгт Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, орлогч дарга Д.Загдсамбар, Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра болон бусад албаны мэргэжилтнүүд, зам засварын ажлыг гүйцэтгэж байгаа компаниудын төлөөлөлүүд оролцлоо.

" Налайхын замыг хоёр урсгалтай, дөрвөн эгнээ болгож шинэчилнэ "

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг өргөтгөх замын трассын зураг төсөл, түүний дагаж хийгдэх газар чөлөөлтийн ажлын явцтай танилцлаа.  Тусгаарлах зурвас бүхий 4 эгнээ автозамын ажил энэ жил эхлэх юм байна.

Одоо Концессийн гэрээний дагуу гүйцэтгэгчийг шалгаруулж, гэрээ байгуулах ажил хийгдсэнээр барилгын ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Гуравдугаар ангиллын энэхүү замыг өргөтгөн шинэчлээд, нэгдүгээр ангиллын зам болгох юм байна.

"Яармагийн шинэ , хуучин гүүр  зургаан эгнээтэй болно"

Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүр засварлах ажлын явцтай ажлын хэсэгийн бүрэлдэхүүн очиж танилцаж, газар чөлөөлтийн ажлын явцыг шалгалаа. Энэ үеэр НЗД-ын орлогч П.Баярхүү: Гүүр барих ажлыг гүйцэтгэж холбогдох хүмүүст НМХГ, НАЗХГ, НГА-тай уялдаа холбоотой ажиллаж, эдийн засгийн хямралтай цаг үед бараа мартериалын худалдан авалтуудыг дотоодын үйлдвэр, компаниудаас авах, тэднийг татан оруулах үүргийг Хятадын гүйцэтгэгч компанид өглөө".

"Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төсөл"-ийн хүрээнд ХУД-ийн 2,3,4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 0.36 км урттай, 20.5 м өрнө, нийт 0.738 га талбайг хамруулсан гүүрэн байгууламжийн өргөтгөл, шинэчлэлт хийгдэхээр 2017 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ийслэлээс газар чөлөөлөлтийн ажлыг хийгээд байна.

Ингэснээр Яармагийн шинэ гүүр, хуучин гүүр нийт зургаан эгнээтэй болох бөгөөд гүүрний ажил 2019 оны арваннэгдүгээр сард дуусахаар төлөвлөгдөөд байна. Энэхүү гүүрийг БНХАУ-ын Засгийн газрын 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барьж эхлүүлээд байгаа юм.

 

"Улаанбаатар-Хөшгийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км хурдны авто замын ажил явагдаж байна"

2017 онд хийгдэх томоохон бүтээн байгуулалтын ажлын нэг нь Улаанбаатар-Хөшгийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км хурдны авто зам юм. Тус хэсэгт 108 нэгж талбар өртсөнөөс 77 нэгж талбарын газрыг чөлөөлөөд байна. Нийсэлийн засаг даргаамс өгсөн чиглэлийн дагуу ажлын хэсэг газар чөлөөлтөнд үүсээд байгаа хүндрэл, бэрхшээлтэй газар дээр нь очиж танилцлаа.

Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто замын трассын урт 32.2 окм бөгөөд 2 урсгал, 6 эгнээтэй байхаар төлөвлөгдсөн. Бүтээн байгуулалтын ажлыг 34 сарын хугацаанд БНХАУ-ын Экспорт-Импорт банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Чайна Тиэсижу Инженеринг Сивил групп” ХХК гүйцэтгэж, 2018 оны 7 дугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөх юм.

"Орбитын уулзвараас Толгойтын эцэс-Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэл 3.6 км авто замын өргөтгөл шинэчлэл хийгдэж байна"

Нийслэлээс 2017 онд хийгдэх томоохон бүтээн байгуулалтын ажлын хүрээнд  Сонгинохайрхан дүүргийн 2, 3, 4, 19, 20, 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Орбитын уулзвараас Толгойтын эцэс-Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэл 3.6 км авто замын өргөтгөл шинэчлэл, газар чөлөөлтийн ажлын явцтай танилцлаа.

123

123

123

123



123

123

123

123

123

123



123

123

123

123

123

123

123



123

123

123

123

123

123
123

123

123

123

123

123

123

123

123



123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43725
0 эможи
keyboard_arrow_up