Кёнги аймгийн Засаг даргын орлогчийг хүлээн авч уулзлаа

2017 оны 5 сарын 22

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд БНСУ-ын Кёнги аймгийн Засаг даргын орлогч Ким Дун Гыныг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир болон бусад албаныхан оролцов.

Энэ үеэр хотын дарга “Кёнги аймгийн Засаг даргын орлогч Ким Дун Гын тантай танилцаж байгаадаа баяртай байна. Улаанбаатар хот, Кёнги аймагтай 2015 онд хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулснаар хоёр талын харилцаа өдрөөс өдөрт өргөжин хөгжиж байгаад баяртай явдаг. Би өнгөрсөн оны аравдугаар сарын 28-ны өдөр Кёнги аймгийн Засаг даргын орлогч Ли Жи Юлтэй уулзаж, боловсрол, эрүүл мэнд мөн бусад салбаруудад хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцож байсан. 2015 оноос хойш “Ухаалаг анги” төслийн хүрээнд 12 ухаалаг анги байгуулсан юм байна. Цаашид бид энэ төслийг бүх талаар дэмжин хамтран ажиллах болно”  хэмээн онцлов. Түүнчлэн хоёр талын төрийн албан хаагчдыг харилцан 2 долоо хоногийн  хугацаатай сургах, туршлага судлах, Кёнги аймагтай залуучуудын хөгжил, орон нутгийн тусгай хамгаалалттай газруудын менежментийг сайжруулах чиглэлээр, хүнс, хөдөө аж ахуйн салбарт мөн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаа талаар ярьж, харилцан санал солилцлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43723
0 эможи
keyboard_arrow_up