Авто замын хучилтын заадас, засвар, нөхөөсний ажил ирэх сарын 2-нд дуусна

2017 оны 5 сарын 22

Энэ онд нийслэлийн Авто замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих Авто замын урсгал засвар, нөхөөсний 17, заадасны 9 нийт 26  ажлаас 25 ажлын гэрээг  байгуулж, ажлыг эхлүүлээд байна. Засварын ажлыг авто замын хөдөлгөөнд саад болохгүйн үүднээс 22.00-06.00 цагийн хооронд хийж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний замын хучилтын заадас засвар, нөхөөсний ажил  85 хувьтай, Доржийн гудамж, Нарны зам, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Ажилчны гудамж, Тээврийн товчооны гудамж, Энэбишийн гудамж, Баруун турууны замд  заадас засвар, нөхөөсний ажил  хийгдэж  байна. Нийт урсгал засварын  ажлыг ирэх сарын 2-нд  дуусгах  юм гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

 
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43715
0 эможи
keyboard_arrow_up