X хорооллын тохижилтын ажил үргэлжилж байна

2017 оны 5 сарын 22

2017 оны тохижилт, ногоон байгууламжийн ажлын хүрээнд Баянгол дүүргийн X хорооллын туслах замын тохижилтын ажлыг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-ны өдөр эхлүүлсэн. Уг ажил төлөвлөгдсөн графикийн дагуу үе шаттайгаар хийгдсээр байна.

Одоогийн байдлаар 1000у/м газар авто замын хашлага, 55м ус зайлуулах хоолой, 600у/м явган хүний замын хавтан хийж, 87у/м газарт хайлаас суулгаад байгаа юм. Тохижилтын ажил 65 хувьтай байгаа бөгөөд уг ажлыг зургаадугаар сарын 10-нд дуусгахаар ажиллаж байна гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар“ ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43703
0 эможи
keyboard_arrow_up