Энхтайвын өргөн чөлөөнд 1700 нарс суулгана

2017 оны 5 сарын 22

Энэ жил Нийслэлийн хэмжээнд хийгдэх тохижилтын ажлын ерөнхий төлөвлөгөө гарчээ. Тухайлбал, Офицеруудын ордноос 25 дугаар эмийн сан хүртэлх газрыг Хот тохижилтын газар хариуцахаар болсон байна. Энэ хүрээнд хотын гудамжинд мод суулгах ажил өрнөх юм.

Харин тус эмийн сангаас Таван шар хүртэлх хэсэгт 18 аж ахуйн нэгжийг шалгаруулж, ногоон байгууламжийн ажлыг хийлгэхээр болжээ. Мөн хот тохижилтын ажлын хүрээнд замын хоёр талын тусгаарлах зурвас хийх юм байна.

Энхтайвны өргөн чөлөөнд 1700 ширхэг нарс мод тарих бөгөөд нэг бүрийн үнэ нь 380 мянган төгрөг аж. Одоогийн байдлаар Баруун дөрвөн замаас Таван шар, мөн тэндээс Саппоро хүртэлх газар нарс тарьжээ. Харин Зүүн дөрвөн замаас Офицер хүртэлх талбайд мод тарих ажил дуусаагүй байна. Уг ажлыг энэ сард багтаан дуусгахаар төлөвлөсөн байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43697
0 эможи
keyboard_arrow_up